2018.10.18
Эдийн засаг, Худалдаа
Х.Нямбаатар: Хувьсах зардлыг орон нутагт шилжүүлж болох уу?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
“Нэгдүгээрт: О.Баасанхүү гишүүнд би 2 жил гүтгүүлж, доромжлууллаа. 1960 оноос хойш үйлчилж байсан бүх Эрүүгийн хуулиудын Бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн зохицуулалт огт өөрчлөгдөөгүй гэдгийг О.Баасанхүү гишүүнд хэлмээр байна. Олон удаад хүн гүтгэж, доромжилж байна. Үүнийг анхаараарай УИХ-ын дарга аа. О.Баасанхүү гишүүн ойлгох байгаа юм чинь олон нийтэд энэ хуулийг тайлбарлан хүргэх хүсэлтэй байна.
Хоёрдугаарт: 2019 оны төсөвт орон нутагт эрүүл мэнд боловсролын байгууллагын тогтмол зардлуудыг шилжүүлж байгаа. Нэмээд хувьсах зардлыг нь шилжүүлж болохгүй юм уу?”
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултанд хариуллаа.
“Орон нутагт өгөгдөх ёстой өмчтэй холбоотой зардлуудыг бүгдийг нь орон нутагт өгч байгаа. Ингэж байж өмчийн ашиглалт, хөрөнгө оруулалтыг хянах боломжтой болно. Хувьсах зардал бол хүүхдийн тоогоор бодогддог учраас энэ нь яамаар дамжиж явагдах ёстой гэж үзэж байна. Мөн Ерөнхий боловсролыг төр хариуцна гэж үндсэн хуульд заасан учраас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг яамнаас өгөх нь зүйтэй гэж үзсэн.”
ШИНЭ МЭДЭЭ
Мөнхтөрийн Цаг- УИХ-Н гишүүн Х.Нямбаатар
2018.12.28
М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ
2018.12.13
"Ярилцъя л даа" Нэвтрүүлэг
2018.11.23
Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо
2018.11.12
Залуу бөгөөд завгүй гишүүн
2018.11.12
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө огцрох ёстой
2018.10.31