2018.10.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
М.Билэгт: Энгийн иргэд ч хохирч байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр М.Билэгт гишүүн дараах асуултыг асуулаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
2019 оны 1-р сарын 1-ээс хэрэгжих Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тасралтгүй ажилласан 7 жилийн дунджаас тэтгэвэр тогтоохоор болсон. Өнөөдөр цэргийн албан хаагчид тусдаа хуулийн төсөл оруулж ирээд шийдвэрлэлээ гэхэд энгийн иргэд 7 жилийн дунджаараа тэтгэвэрээ тогтоолгох болж байна. Энэ бол ялгавартай хандаж байгаагын илрэл. Яагаад ингэж байгаа юм бэ?
Түүний асуултанд ХНХ-ийн сайд С.Чинзориг дараах хариултыг өглөө.
ХНХ-ийн сайд С.Чинзориг:
Ингэж тогтоох болсон нь 2 шалтгаантай юм.
-
НД-ын сангийн алдагдал өндөр байна. ОУВС, Дэлхийн банк, Олон улсын донор байгууллагуудын өмнө алдагдлыг бууруулах үүрэг хүлээж байгаа. ДНБ-д Нийгмийн даатгалын сангийн алдагдлын эзлэх хувийг 2%-иас хэтрэхгүй байх үүрэг хүлээсэн.
-
1 даатгуулагчид оногдож байгаа тэтгэвэр авагчийн харьцаа их өндөр байна. 1 нийгмийн даатгал төлөгчид 4 тэтгэвэр авагч ноогдож байна. 2030 оноос эхлэн энэ тоо 7 болж, цаашлаад 9 болох прогноз байгаа.
2018 онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор 2 сонголтын аль нэгийг хийх болсон. Тэтгэвэрийн насыг нэмэх эсвэл бидний хийгээд байгаа тэтгэвэр тогтоох жилийг 2019 онд 6, 2020 онд 7 жилийн дундаж болгох байсан. Үүнээс 7 жилийн дунджаас тооцдог болох сонголт хийж хуульд өөрчлөлт оруулсан.
ШИНЭ МЭДЭЭ
Арвайхээр хот хүүхдийн номын ордонтой боллоо
2018.11.29
Сант сум 75 хүүхдийн шинэ Цэцэрлэгтэй боллоо
2018.11.27