МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Энх-Амгалан: Нэг сурагчыг 600 төгрөгөөр хооллоно гэж байхгүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Ундармаа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангана гэж яг юуг хэлж байна вэ? Улаанбаатарчууд жилдээ 5,5 сая тонн мах хэрэглэж байна. Үүнийгээ өглөөний 05 цагаас портер машинаар ачиж зөөвөрлөж байгаа юм. Үүнийг эрүүл ахуйн бус газар буюу 77 бой байдаг. Тэндээ эвдээд зарж байна. Үүнийг эрүүл, аюулгүй гэж хэлэх үү? Хэрхэн яаж эрүүл, аюулгүй байдлыг нь хангах вэ?

  1. Яаж 600 төгрөгөөр хүүхдүүдээ хооллох гэж байгаа юм бэ? 600 төгрөгөөр хүүхдийг яаж шим тэжээлтэй хооллоход энэ хуулийн үйлчлэл явж байгаа юм бэ?
  2. Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчдийнхээ шалгаруулалтаа яаж хийх юм бэ?
  3. Төсөв дээр 34,2 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байдаг. Нийт төсөв 300 тэрбум болж байна. 324 мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулна гэж байна. Гэтэл 15-20 сургуульд хэдэн тоног төхөөрөмж авч өгвөл өгнө үгүй бол чадахгүй юм байна. Түрээсээ болихоор урсгал засварын зардал гэх мэт асуудлуудыг яаж шийдэх юм бэ?

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Б.Ундармаа хариуллаа. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

Сүхбаатар дүүргийн 58-р сургуульд энэ төсөл хэрэгжиж олон жил болж байна. Амжилттай хэрэгжиж байгаа. Гэтэл зэргэлдээ Чингэлтэй дүүргийн нэг сургуульд түрээсээр үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж байна. Гэтэл энэ 2 сургуулийн сурагчдын хооронд бие бялдрын ялгаа их гарч байна. Орон нутагт ч хөтөлбөр амжилттай хэрэгжсэн туршлага байгаа юм.

Санхүүгийн асуудал хүнд гэж үзэж байгаа бол одоо байгаа 600 төгрөгөөрөө нийт ЕБС-ийн 70 орчим хувь нь халуун хоол болон холисог байдлаар бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа юм. Эхлээд гал тогоотой, түрээсээр ажиллаж байгаа сургуулиудад энэ ажлаа үе шаттай эхлүүлье. Угаасаа нэг дор их хэмжээний хөрөнгө оруулалт тавьж чадахгүй учраас он оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгуулаад хэрэгжүүлээд явах юм.

 

ШИНЭ МЭДЭЭ