Нийслэлийн МАН дэд дарга, тэргүүлэгчдээ сонгожээ
2018.09.24
Улстөр

Нийслэлийн МАН дэд дарга, тэргүүлэгчдээ сонгожээ

Нийслэлийн МАН-ын хурал 34-р Бага хурал баасан гаригт эхэлж, үүр цайтал хуралдсан бөгөөд өчигдөр үргэлжилж, намын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм.

Тодруулбал, нийслэлийн МАН орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтжээ. Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай,  харин орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, баталсан байна.

Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг тэргүүлэгчээр томилжээ.

ШИНЭ МЭДЭЭ