“Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
2018.09.11
Орон нутгийн хөгжил

“Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-3”-ын хүрээнд өнгөрсөн Бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд “Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөг амжилттай  болж өндөрлөлөө.

Өдөрлөгт Хэнтий аймгийн Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Галшар, Дадал, Норовлин сумд, Бэрх хотоос суралцаж буй 500 гаруй оюутан залуус идэвхтэй оролцсон юм.

“Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөг нь Илтгэл, Хэлэлцүүлэг, Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт, Оюутныг дэмжигч байгууллагууд экспо зэрэг дөрвөн үндсэн хэсэгтэйгээр явагдсан билээ.

Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутнуудад УИХ-ын гишүүн, Харвардын Их Сургуулийн Төрийн Удирдлагын сургуулийн төгсөгч Л. Оюун-Эрдэнэ- Алсын хараа, Харвардын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдал-Дадал зуршил ба эерэг хандлага,“Азийн хүлэг Улс” Бодлогын Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал П. Цэцэгбадам- Академик эссэ зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Мөн БНХАУ, Герман, Испани, АНУ, Өмнөд Солонгос, Япон, ОХУ, Турк зэрэг улсуудад боловсрол эзэмшсэн залуучуудын төлөөлөлүүд оюутнуудад  Гадаадад суралцах боломжийг бий болгох, Гадаадад төгсөгчдийн туршлага сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

“Оюунлаг Хэнтий” оюутны өдөрлөгийг дэмжиж Golden GҮM фитнесс клуб, Ореn Mind, Карьер хөгжлийн төв, Мэдлэг боловсрол менежментийн акедеми, Аз хур номын дэлгүүр , EDX School сургалтын төв, Нарийн гарц хэл шинжлэлийн хүрээлэн зэрэг байгууллагууд өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутнуудад 10-70 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичгийг олгожээ.

 

ШИНЭ МЭДЭЭ