Японд туслах ажлыг эхлүүлжээ
2018.07.16
Гадаад харилцаа

Японд туслах ажлыг эхлүүлжээ

Япон улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод байгаа билээ. Гамшгийн улмаас 200 орчим хүний амь үрэгдэж, 30 орчим хүн сураггүй алга болоод байгаа аж.

Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаотай уулзжээ.

Тэрбээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн Япон улсын иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Улмаар Япон улсад туслах асуудлаар Монгол-Яплоны парламентын бүлгийн даргын хувиар анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ