2018.06.29
Орон нутгийн хөгжил

Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймагт цагдаагийн хүн, хүч дутмаг

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.

Б.Дэлгэрсайхан сайхан гишүүн өөрийнх нь тойрог болох Дорноговь аймагт цагдаагийн хүн, хүч дутуу байгааг хэллээ. 

Дорноговь замын эрүүгийн нөхцөл байдал их хүн. Тэнд хүүхэд алга болоод одоо хүртэл олдоогүй байна, хоёр ч хүчингийн хэрэг гарчихсан. Тэнд цагдаагийн  хүн хүч дутмаг. Тухайлбал, Замын-Үүл албан бусаар 30 гаруй мянган хүн амтай, дээрээс нь хөл хөдөлгөөн, машин ихтэй. Орон нутгаас хөрөнгө оруулалт хийгээд Сайншандыг камержуулсан., мөн гурван замын пост барьж өгсөн. Одоо тэгээд суулгах хүн камер дээр нь ч пост дээр нь ч суулгах хүн олдохгүй юм. Үүн дээр орон тоо нэмэх боломж байна уу? 

Хуулль зүйн сайд Ц.Нямдорж "бүх газар л дутмаг байгаа" гэсэн хариулт өгсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ