2018.05.14
Гадаад харилцаа
Хоёр улс хамтран ажиллана
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн /Ерөнхийлөгч/ Шолбан Валерьевич Кара-Оол тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, зам тээвэр, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Бүгд Найрамдах Тува Улс манай улстай 1300 км өргөн газар нутгаар хиллэдэгийн хувьд Боршоо-Хандгайт боомтыг байнгын ажиллагаатай олон улсын боомт болгох, баруун бүсээр дамжуулан авто зам, төмөр замаар холбогдох, газын хоолой тавих, агаарын шугам нээх, өндөр хурдны дата төв байгуулах зэрэг хамтран ажиллах өргөн боломжуудын талаар ярилцлаа. Хилийн бүс дэхь ойн сан, усны эхийг харилцан хамгаалах, ойн хортон шавьж, гал түймэртэй хамтран тэмцэх саналыг гаргалаа.