МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.05.30

Б.Баттөмөр: Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хялбарчлах шаардлага байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.05.30/  хуралдаанаар  “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авав.

Тэрээр, төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх асуудал, тухайлбал хэрэглэж байсан автомашиныг аймагт шилжүүлэхэд цаг хугацаа, шийдвэр зэрэг хүндрэлтэй асуудал ихээр тулгардаг, үүнд тайлбар авахыг хүсэв.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хийсэн тайлбартаа,

төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх асуудал 6 хүртэлх жил болж байгаа нь үнэн, учир нь эрх зүйн зохицуулалтын дагуу асуудлыг шийдвэрлэхэд хугацаа шаарддаг аж. Иймд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байна гэлээ.

Ингээд асуулт, хариултын дараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 

“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ынтогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч, уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ