2018.05.07
Гадаад харилцаа

Казакстан улстай уул уурхай, АҮ-ийн салбарт хамтран ажиллана

Казахстан улсын Астана хотноо Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан боллоо. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Тэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, геологи, уул уурхай болон иргэний агаарын тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах хоёр талын санамж бичиг байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд талууд уул уурхайн аж үйлдвэрийн салбарт мэдээлэл, туршлага, технологи солилцож, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хамтран ажиллана хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ