2018.04.27
Эдийн засаг, Худалдаа

“Баялгийн сан” байгуулахаар хууль боловсруулан УИХ-д өргөн барина

Монгол улс хэзээ баялгийн үр шимээ иргэдээ хүртээж, дэлхийн бусад оронд байдаг шиг баялгийн сантай болох вэ?  Манай улс Норвегийн жишгээр “Баялгийн сан” байгуулахаар хууль боловсруулан УИХ-д өргөн барина хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:  Одоо хийх гэж байгаа “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн зохион байгуулалтаас , “үндэсний хөгжлийн баялгийн сан” байгуулах бодлого нь өөрөөр хэрэгжинэ. 30% нь төсвийн хөрөнгөөр хийгдэх, бүтээн байгуулалтандаа зарцуулагдаад 70% нь хуримтлагдан үлдэнэ. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүн гарч ирээд, гарын үсэг зураад “Баялгийн сан” руу гар дүрдэг байж болохгүй. Тийм учраас хууль эрх зүйн бид хамгаалалтанд авах хэрэгтэй.

Мөн энэ асуудлаар  УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ:  Монгол улс баялгаа ашиглаж, чадахгүйгээр дампуурахгүйн тулд “Баялгийн сан” байгуулах нь зөв юм. Үүнээс өөр гарц байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ