МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.04.26
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Энх-Амгалан: Нийслэл хотын усны эх үүсвэр хүнд байдалд байна

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Нийслэл хот усны эх үүсвэр хүнд байдалд байгаа. Туул голын ай савд төмөр хашаа барьчихсан. Үүнийг хэзээ буулгах вэ, Хууль бусаар аж ахуй эрхэлж байгаа, газар авсан хүмүүстэй ямар хариуцлага ногдуулах вэ? Нийслэл хотын газар зохион байгуулалттан дэрээ анхаараач ээ. Дагуул хотын асуудлыг шийдэх хэрэгтэй. Гол руу түрээд буусан аялал жуулчлалын баазын асуудлыг шийдэхгүй бол усны асуудал хүндрэх нээ. 894 объект усны сав газар баригдсан. Энэ зөвшөөрлийг хэн өгсөн бэ?

Ажлын хэсэг: Нийслэл хотод Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо орох чиглэлийн Туул голын урд хэсэг тусгай хамгаалалттай газарт ордог. 50 гаруй иргэн аж ахуй нэгж зөвшөөрөл авсан. Саяхан 28 байгууллагын газар эзэмших гэрчилгээг цуцалсан. Гол дагуу байгаа хашааг буулгана.

ШИНЭ МЭДЭЭ