2018.04.26
Эдийн засаг, Худалдаа
С.Бямбацогт: Монгол улсын онцлог, иргэдийнхээ зан заншилд тохируулан хуулийг боловсруулах хэрэгтэй
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Энэ хуулийг ОУБ-ын шахалт гэхээс илүү Монгол улсын иргэдээ хамгаалсан, урьдчилан сэргийлсэн, Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, эдийн засаг, санхүүд ач холбогдолтой хууль гэдгийг ойлгож байгаа. Энэ үүднээс дэмжиж байна. Хуулийг томоохон үзэл баримтлалтай, бодлого зорилт тавиад батлуулах гээд явдаг. Хуулинд санаатай, санамсаргүй заалт орж ирдэг, хаягддаг. Тэгээд хууль хэрэгжих явцад алдаа гардаг. Энэ хуулинд үнэт металл, үнэт чулуугаар хийсэн бүтээгдэхүүний арилжаа хийж байгаа хүнийг гэсэн заалт орж ирж байна. Энэ чинь миний хэлээд байгаа заалт. Монголчууд хөөрөг, эмээл хазаарын наймаа хийдэг. Энэ бүгд нь 20 сая төгрөгөөс дээш үнэтэй. Үнэ тогтоох боломжгүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө үнэлдэг.Энэ дээр нь дөрөөлөөд хууль, хяналтынхан дууддаг шалгадаг асуудал гарах вий дээ. Энэ асуудлыг БХ-ны хурал дээр удаа дараа хэлсэн. Энэ заалт хөөдөгдөхгүйгээр орж ирлээ.Үүнийг яагаад засаж, найруулахгүй ороод ирэв. МУ-ын онцлог, ард иргэдийнхээ зан заншилд тохирсон хуулиа боловсруулах хэрэгтэй.
Хууль зүй дотоод хэргийн дэд Б.Энхбаяр хариуллаа
Энэ асуудлууд яригдсан. Жирийн иргэд орох гээд байна уу? Энэ тал дээр мэргэжлийн хүмүүсээс тодруулсан. Аж ахуй нэгж гэж орж ирсэн. Татвараа төлдөг байгууллага гэж ойлгож болно.