МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн I шатанд 2300 иргэн элэгний С вирусгүй болжээ
2018.04.24
Орон нутгийн хөгжил

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн I шатанд 2300 иргэн элэгний С вирусгүй болжээ

АРХАНГАЙ АЙМАГТ 1.8 САЯ МАЛ ТӨЛЛӨНӨ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнгөрөгч долоо хоногт Архангай аймагт ажиллалаа.

Тэрээр эхлээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн малчин Р.Ганболд, Д.Гарьдмаа нарын малын хотонд очиж малчидтай уулзлаа.

Тус аймагт хоёр өдөр дараалан нойтон цас орсон ч малчдын хувьд шар тос болсон гэдгийг хэлж байсан юм. Малчдын зүгээс Хөх сүм багт малын эмч байхгүй, малд тарилга хийгдэхгүй байна гэдгийг онцлон ярьж байв. Мөн малын угаалга хийлгэмээр байна гэдгээ тойргийн гишүүндээ уламжиллаа.

Аймгийн хэмжээнд 5.3 сая толгой мал өвөлжиж, урьдчилсан байдлаар 1.8 сая мал төллөхөөр тооцоотой байгаа аж. Цас ихтэй өвөлжилт хүндэрсэн тул аймгийн хэмжээнд 120 мянган толгой малын хорогдолтойгоор хавартай золгожээ.

Өвөл гэнэтийн цочир хүйтэрсэн тул бог мал, тэр дундаа ямаа хээл хаях нь их байгааг малчид хэлж байлаа. Улсын нөөц, аймгийн нөөцөөс тодорхой хэмжээний өвс тэжээлийг малчин өрхүүдэд тарааж, их бага гэлтгүй боломжийнхоо хэрээр хуваан өгч, одоо аймгийн өвс тэжээлийн нөөц дууссан гэдгийг аймгийн ИТХ- ын дарга Б.Өсөхбаяр хэллээ.

Малчдын зүгээс тэтгэврийн нас наашилсантай холбоотойгоор тэтгэврээ тогтоолгоход бэрхшээл байгаа, хүүхдийн мөнгийг ямар зарчмаар олгох талаар асууж байсан юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг малчдын тэтгэврийн нас, тэтгэврийн зээлийг УИХ-аас шийдсэн.

Малчин эмэгтэй 50, эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдсэн. Хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын багц хуулиудыг Их хурлаар хэлэлцэнэ гэдгийг онцлоод малчдад ямар боломж байгааг тайлбарлалаа. Ирэх жилийн төсөвт ахмад настны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг тодорхой хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр “Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор шийдвэрлэсэн. УИХ-аар үүнийг шийдээд явчихна. Улсын эдийн засаг дээшлэхээр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох боломж бүрдэх байх. Тойргийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа ч сумдаас тавигдаж байгаа асуудлуудыг шат дараатай шийдээд явж байна. Сумдад нэгдсэн журмаар малын угаалга зохион байгуулахад анхаарна” гэсэн юм. Энэ ондоо багтаж Хөх сүм баг багийн төвтэй болно гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ.

ТАВАН СУМ 10 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙНЭ

Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төвшрүүлэх сумын "Багахангай” ХХК-ийн хамт олон хаврын тариалалтдаа гарахын өмнө техник, тоног төхөөрөмждөө засвар үйлчилгээ хийж байхад нь очлоо.

Архангай аймгийн хэмжээнд Хайрхан, Өгийнуур, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт зэрэг сумдад 10 мянган га-д тариалалт хийх юм байна.

Энэ жилээс аймгийн Энэ жилээс аймгийн хэмжээнд сум бүр 10 га-д тэжээлийн ургамал тариалахаар болжээ. Тариаланчид борлуулалт нь байвал тэжээлийн ургамал тариалахад асуудал байхгүй гэдгийг хэлж байсан юм.

Харин “Багахангай” ХХК Төвшрүүлэх сумандаа 1000 гаруй га-д, тариалалт хийнэ гэдгийг компанийн захирал Б.Жавхлан танилцууллаа.

Түүний хэлснээр хаврын тариапалтын үед шаардлагатай түлш шатахуун, үрийн нөөцийн асуудал хүндрэлтэй байгааг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт танилцууллаа. Өнгөрөгч жил гандуу байсан тул тус компани га-гаас 8-10 центр улаанбуудай хураан авсан бол 200 га-д тэжээлийн ургамал тариалсан гэж байв. Орчин үеийн тоног төхөөрөмжийг зээлээр авсан гэдгээ хэлсэн юм. “Багахангай” ХХК гэлтгүй цаашдаа аймгийн хэмжээндтөмс, хүнсний ногооны зоорь, улаанбуудай хадгалах элеватор шаардлагатай аж. Газар тариалан хөгжихийн хэрээр малчид, тариаланчдын дунД газрын маргаан гарах болсныг Б.Жавхлан захирал онцолж байлаа. Учир нь Тариалангийн тухай хуулиа баталсан ч дагалдах журмаа батлаагүй нь ийнхүү хүндрэл учруулж байгаа гэнэ. Түүнчлэн тус аймгийн тариаланчид намар улаанбуудайгаа хурааж дуусаад Хархоринд борлуулдаг аж. Өнгөрөгч жил гэхэд 300 тонн элит үр тушаахаар очиход нь 13 хувийн хорогдолтой хэмээн хасч, үрийн буудайг нь товарын улаанбуудай хэмээн бага үнээр авч, хавар нь эргүүлээд тэр улаанбуудайгаа өөр газраас ирсэн муу үртэй нийлүүлэн өндөр үнээр буцаан тариаланчдад зардаг гэж байлаа. Тиймээс өөрсдийн гэсэн элеватортой болчихвол газар тариалан хөгжих бүрэн боломж байна гэдгийг тариаланчид онцлов.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Багахангай” компанийн дэргэдэх “Таван булаг” гурилын үйлдвэртэй танилцлаа.

Архангай аймгийн хэмжээнд жилдээ 10 гаруй мянган тонн улаанбуудай байхад аймгийнхаа гурилын нөөцийг бүрэн хангах боломжтой гэж байсан юм. Харин тус гурилын үйлдвэр цагт таван тонн гурил боловсруулах хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй юм байна. 

"НИЙГМИЙН УХААНЫ НЭГДМЭЛ ХИЧЭЭЛ”-ҮҮДИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

УИX-ын гишүүн, нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Дарга Е.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аимгиин Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр Ниигмиин ухааны нэгдмэл хичээл”-үудийн анхдугаар олимпиад боллоо.

Аймгийн Эрдэнэбүрэн, Төвшрүулэх, Цэнхэр сумдын сурагчдын дунд болсон уг олимпиадад есөн сургуулийн 800 гаруй сурагч оролцлоо.

Энэ удаагийн олимпиадын шалгалтын тестийг программаар уншуулж дүнг гаргаж байгаагаараа онцлог баив. 60 хүүхдийн шалгалтын тестийг таван минутад уншиж, дүнг дэлгэц дээр хүүхдүудэл ШУУД харагдуулахаар гаргаж баигаа нь багш нарын цаг хөдөлмөрийг хөнгөвчилж, дүн гаргахад хөндлөнгийн нөлөө байхгүй, ил тод болж баигаагаараа давуу байлаа.

Түүнчлэн 30 гаруй төрлөөр анализ дүгнэлтүүд гаргах чадвартай программ сканнер принтер ашиглаж ийнхүү богино хугацаанд олимпиадын шилдгүүдэд шагналыг нь гардуулж байсан юм Олимпиадын хүрээнд шилдэг сурагчид, шилдэг багш нар, шилдэг сургуулийг шалгаруулан шагнал гардууллаа. 

Олимпиадын дүн гарахад Эрдэнэбулган сумын I сургууль нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлж өргөмжлөл, алтан медаль мөнгөн шагналаар шагнуулсан’ бол удаах байруудад III, II  сургуулиад шапгарлаа.

“Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадад нас насны ангилалд эхнии 10 байрыг шалгаруулан шагнал гардуулсан нь сурагчдад том урам өгч байгааг багш нар нь хэлж байв. Уг олимпиад цаашид жил бүр болох бөгөөд 30 гаруй төрлөөр анализ дүгнэлтуүд гаргах чадвартай шалгалтын программ сканнер принтерийг сумдын сургуулиудад олгох асуудал дээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлж байсан юм.

АРХАНГАЙ АЙМГИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ V ИХ НААДАМ БОЛОВ

Архангай аймгийн үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын аварга шалгаруулах V их наадам өнгөрөгч долоо хоногт Эрдэнэбулган сумын спорт ордонд болж өндөрлөлөө.

Уг наадмыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачилан зохиож байгуулсан бөгөөд алслагдсан сумаас эхлээд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй үсчйн, гоо засапч, хумс дизайны хүмүүс оролцлоо.

Монголын Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа тэргүүнтэй мастер үсчин, сурагч багш  нар хоёр өдрийн турш аймгийн үсчин, гоо засалчдад сургалт явуулсан юм. Монголын нүүрийг олон улсад тахапж яваа мастер үсчин, гоо засалчдаас хоёр өдөрт их зүйл сурлаа гэдгээ аймгийн үсчин, гоо засалчид хэлж байв. Мэргэжлийн мастер үсчин, гоо сайханчид V их наадмын шилдгүүдийг тодруулах шүүгчээр ажилпасан билээ.

V их наадмын ‘‘Эрэгтэй зураглалтай засалт”-ын төрөлд Л.Ганбаатар, “Эрэгтэй сонгомол засалт”, “Эрэгтэй хэлбэржүүлэлт"-ийн төрөлд М.Сэдбазар, “Эрэгтэй цогц бүтээл”-ийн төрөлд А.Алтантуяа, “Эмэгтэй салоны тайралт” төрөлд Г.Энхсайхан, “Эмэгтэй урт үсний долгионтой задгай самналт” төрөлд Б.Ишжамц, “Эмэгтэй нэмэлт үстэй, чимэглэлтэй үдшийн гоёлын самналт” төрөлд Б.Лхагвадорж, “Хуримын нүүр будалт” төрөлд Ч.Золбоо, “Гелэн хумсан дээрх уран зураглал” төрөлд Б.Адьяажаргал нар тэргүүн байрт шалгарлаа.

Тэргүүн байрт шалгарсан хүмүүс ирэх тавдугаар сард Сэлэнгэ аймагт болох үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын бүсийн аварга шапгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

АРХАНГАЙ АЗЗА ТӨХК ЭНЭ ОНД 388 КМ АВТО ЗАМД ЗАСВАР АРЧЛАЛТ ХИЙНЭ

Архангай АЗЗА ТӨХК 39 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Тус компанийн захирал Юрагийн Ганзориг “Энэ ондоо Компанийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуйн менежментийг боловсронгуй болгон, техник технологийн шинэчлэлийг хийж ажиллана. Манай хамт олон эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлэх, осол аюулгүй ажиллагааг ханган зам засвар арчлалт, шинэчлэлийн ажлаа чанартай гүйцэтгэнэ" гэдгийг онцолж байсан юм.

Ю.Ганзоригзахирал 2016 оны аравдугаар сард ажлаа авахад тус компани 200 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрөгч онд алдагдлаа нөхөж, 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Архангай АЗЗА ТӨХК өнгөрөгч онд Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу 1.5 тэрбум төгрөгийн замын урсгал засварыг 388 км авто замд хийжээ. Түүнчлэн 1.5 км авто замд шинэчлэлийг амжилттай хийсэн байна.

Орон нутагт хайрган болон хатуу хучилттай замын засвар, нөхөөс зэрэг ажлуудыг аймаг, сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан гүйцэтгэж 68.4 сая төгрөгийн орлогын хуримтлалтай болсон гэж байв. Мөн Ю.Ганзоригзахирап ажилчдынхаа нийгмийн асуудлыг тухай бүрт нь шийдэж, дэмжлэг тусламж, шагналд 32.7 сая төгрөгийг олгосон байна. Ковш, хово, өөрөө буулгагч авто техник болон үйлчилгээнд ниссан навара зэрэг автомашиныг авч байгууллагынхаа техникийн хүчин чадлыг сайжруулсан гэдгийг компанийн ажилтнууд хэлж байсан юм. 

ЗТХЯ-наас өнгөрөгч оны зам хариуцсан гэрээний хэрэгжилтийг 92.2, ТУЗ- ын хурлаар 97.5 оноогоотойгоор үнэлэгдсэн гэнэ.

Тус компани ЗТХЯ болон Төрийн өмчийн бодлого зохицуулаптаас өгсөн зөвлөмж чиглэлийг ягштал баримтлан, холбогдох салбарын байгуул-лага болон орон нутгийн байгууллагууд, компанийн мэргэжпийн мэдлэг чадвар, дадлага туршлага, тогтвор суурьшигггай ажиллах боловсон хүчний нөөцөөр амжилттай ажиллаж байгаа юм билээ.

Архангай АЗЗА ТӨХК АО602 буюу Цэнхэрийн гүүрнээс аймгийн төв хүртэлх 22 км улсын чанартай замын засвар арчлалтыг хийж жишиг зам болгох зорилт тавин ажилпаж байгаа юм байна. ТУЗ-ийн хурлаар байгууллагын машин механизмыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд тодорхой төслүүд оруулна гэж байв.

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН ЦАХИМ БОЛЖ БАЙНА

Архангай аймаг өнгөрөгч хоёр жилд Нийтийн номын сан, Хүүхдийн номын ордны хоёр шинэ барилгыг хүлээн авчээ.

Тус хоёр номын сан нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Минжүүрийн гэрэлт хөшөөний хойно байрлах аж. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Е.Баатарбилэг дээрх хоёр номын сангийн үйл ажиллагаатай танилцав. Е.Баатарбилэг гишүүн Хүүхдийн номын ордны зураг төслийг санаачилж, ажлыг нь эхлүүлж байжээ.

Зураг төслөө зөрөөгүй гэдгийг Нийтийн номын сангийн эрхлэгч О.Мөнхтуяа хэллээ. Түүнчлэн тус сан сонин, сэтгүүлийг цахим  хувилбарт шилжүүлэхээр ид ажиллаж байлаа. Номын сан шинэ байранд орсноор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, тав тухтай орчин бий болсон аж. Номын сангаар үйлчлүүлэгчид ч сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. 

ИХ ТАМИР СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧНИЙ 270 МЯНГАН ТУН ВАКЦИН ХИЙГДЭЖ БАЙНА

Архангай аймгийн Ихтамир суманд мал амьтны гоцхалдварт шүлхий өвчин гуравдугаар сарын 29-ний өдөр гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байгаа тул УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Их тамир сумын хорио цээрийн хээрийн штабт очин нөхцөл байдалтай танилцаж, өвчний тархалтыг бууруулахад тулгамдаж буй асуудлын сонсож, шийдвэрлэх арга хэмжээ авахаа илэрхийллээ.

Тус суманд шүлхий өвчний улмаас 269 малыг устгалд оруулсан гэдгээ албаны хүмүүс мэдэгдэв. Их тамир суманд хамгийн сүүлд энэ сарын 10-ны өдөр шүлхий өвчин гарсан байна. Шүлхийн голомтод вакцин хийгээд 20 хонож байгаа бөгөөд вакцины хоёр дахь тунг тарьж эхэлсэн талаар тус сумын ЗДТГ-ын дарга Д.Нямжаргап хэлсэн юм.

Шүлхийн голомт болон сэжигтэй бүст байгаа давхардсан тоогоор 120 мянган малд тарих 270 мянган тун вакцин ирсэн гэж Г.Тэмүүлэн гишүүн онцлов.

Энэ нь голомтын бүс Их тамир суманд хоёр дахь шатны тун вакцин хийхэд хангалттай юм байна. Түүнчлэн малчид ноолуурын үе эхэлсэн тул үнэтэй байгаа дээр нь эртхэн ямаагаа самнаж ноолуураа борлуулах хүсэлтэй байгаа гэнэ. Гэсэн ч шүлхий өвчин гарсан тул одоогоор ноолуур гадагш нь гаргах боломжгүй байгаа нь мапчдыг бухимдуулаад байгаа юм.

Тиймээс ноолуурын мөнгийг урьдчилан олгох, шүлхийн хорио цээр арилсны дараа ноолуурыг ариутган борлуулах боломж байгаа эсэх талаар судлахаар болсноо УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолж байв.

Шүлхийн голомттой бүсээс малчид ноолуур гаргах, ченж нар уул давж, гол гаталж ноолуур авахаар сум дамжин явж байгаа нь шүлхий өвчний хорио цээрт сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ ТӨСЛИЙН II ШАТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

УИХ-ын гишүун, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай" төслийн нэгдүгээр шат амжилттай болсон талаарх танилцуулга, уулзапт өнгөрөгч долоо хоногт Эрдэнэбулган суманд боллоо.

Арга хэмжээнд төслийг санаачилагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, дэмжин оролцсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, “Харвони” эмийг хандивлагч Гилеад Сайнсис компанийн Ази, Номхон дапай хариуцсан захирал Бен Камарк, Хавдар судлалын үндэсний төвийн захирап Ж.Чинбүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл болон 18 аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн Засаг дарга нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Элэгний эмгэггүй Архангай” төслийг 2016 оны аравдугаар сард эхлүүлж байсан юм.

Тус аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хорт хавдар бичигддэг юм. Сүүлийн зургаан жилд Архангай аймагт хорт хавдрын улмаас бүртгэгдсэн нас баралт  мянган хүн амд 11-15 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин хавдрын өвчлөлийн нэгдүгээрт элэгний хавдар бичигдэж байжээ. Тухайлбал, 2013 онд аймгийн 10 мянган хүн амд элэгний хатуурал өвчлөл 31.6 байсан бол 2016 он гэхэд 36 болж өссөн талаар уулзалтын үеэр онцолж байлаа. 

Элэгний архаг үрэвсэл өвчлөл 2013 онд 26 бүртгэгдсэн бол ердөө гуравхан жилийн дараа 84 болж огцом нэмэгджээ. Түүнчлэн аймгийн хөдөлмөрийн насны нийт хүний 19.8 хувь нь элэгний хатуурлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг ерөнхий үзүүлэлт гарчээ. ТиймээсУИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Харвони эмийг Монголд оруулж ирсэн “Омбол” компанийнхантай уулзаж, тус эмийг үйлдвэрлэдэг АНУ-ын Гилеад Сайнсис компанитай холбож өгөхийг хүссэн аж.

Ё.Баатарбилэг гишүүн Гилеад Сайнсис компанийнхантай уулзаж, Харвони эмийг хандиваар авахаар тохирсон юм. “Элэгний эмгэггүй Архангай” төслийн нэгдүгээр шатанд аймгийн 40- 65 насны нийт 21700 иргэнийг богино хугацаанд илрүүлэг шинжилгээнд хамруулжээ.

Цаг агаар хүйтэрсэн, айлууд өвөлжөөндөө буух зэргээр нүүдэл суудал болж байсан тул гурван сарын хугацаанд шинжилгээнд хамруулна гэдэг амаргүй байсан талаар эмч нар ярьж байсан юм.

“Элэгний эмгэгүй Архангай” төслийн илрүүлэг шинжилгээ 2016 оны арваннэгдүгээр сард эхэлж 2017 оны нэгдүгээр сарын 20-нд дууссан байна.

Ё.Баатарбилэг гишүүн “Архангай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн хамт олон гадны ямар ч том төслийг хэрэгжүүлэх турш-лагатай, мэдлэгтэй, зохион байгуулалттай боллоо. "Элэг- ний эмгэггүй Архангай” төсөл амжилттай хэрэгжиж 2300орчим хүн С вирусгүй болж эрүүлжиж, 40 гаруй хүн эрт илрүүлэгээр хорт хавдар нь илэрч эмчилгээнд хамрагдлаа.

Хичээж ажилласан төслийн багийнхаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа, гүн туслалцаа үзүүлсэн АНУ- ын Гилеад Сайнсис компани, Засгийн газарт, төсөлд идэвхтэй оролцож шинжилгээ оношлогоонд хамрагдаж эрүүл мэндээ хамгаалж чадсан Архангайчууддаа талархал илэрхийлье. Архангай аймгийн 40-65 настай ирлэдийн 81.3 хувь нь шинжилгээнд хамрагдсан нь манай төсөлд итгэснийх.

Орон нутаг болон эрүүл мэндийн салбарын хамт олны хичээл зүтгэлийнх байсан юм шүү. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм амарбайсангүй. Нийгмийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл гарахаас эхлээд шуугьсан.

Гэхдээ бид даван туулж чадсан.

Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн гишүүн нар маань маш сайн дэмжиж, бодлогын дэмжлэг үзүүлж ажилласан.

Нийгмийн даатгалын сан дээр асуудлууд гарч гацаа үүсэхэд дор бүр нь шийдэж, дэмжиж ажилласан тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, гааль татварын асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж дэмжиж өгсөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, түүний Засгийн газарт баярлалаа” хэмээн талархал илэрхийлэв. “Гилеад Сайнсис” компанийн зүгээс таван тэрбум төгрөгийн “Харвони” эмийг Архангай аймагт хандивласан нь 2300 иргэнийг элэгний С вирусээс ангижрах боломж бүрдсэн юм.

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хоёрдугаар шат өнгөрсөн оны есдүгээр сард эхэлж 15-39, 65-аас дээш насныхныг бүрэн хамруулах ажил эхэлж 50 хувьдаа хүрсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Элэгний эмгэггүй Архангай” төслийг бүрэн дуусгах тал дээр Засгийн газар анхаарлаа хандуулахыг хүсье” хэмээн онцлон хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнбат 

"Монгол улсын 21 аймгаас анх удаа Архангай аймагт нэг жил гаруй хугацаанд хэрэгжсэн "Элэгний эмгэггүй Архангай" хөтөлбөр хэрэгжлээ.  Хөтөлбөрийн хүрээнд элэгаий С вирустэй 2300 орчим иргэнд Харвони эмийг үнэгүй өгч эмчиллээ. АНУ-д 90, Сингапурт 60 гаруй мянган ам.доллараар борлуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хөнгөлөлтөөр нэг хүн 3-4 сая төгрөгөөр манай улсад эм авч хэрэглэдэг. 2300 иргэнд энэ эмийг үнэ төлбөргүй өгч эмчилснээрээ төслийн давуу тал нь. Төслийн нэгдүгээр шат 40-65 насны хүмүүсийг хамарсан бол хоёрдугаар шатанд 15-39, 65-аас дээш насны хүмүүс хамрагдаж байна” гэдгийг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

“Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Элэгний эмгэггүй Архангай” төслийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжлээ. Архангай аймаг уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ том хөтөлбөрийн эхний шанг амжилттай татлаа. Төслийн үр дүнд монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эхний 10-т багтах үзүүлэлтэд хүрлээ” гэдгийг тодотголж байв.

Уг уулзалтын үеэр Харвони эмийг хэрэглэн элэгний С вирусээсээ салсан нутгийн иргэд ирцгээж, УИХ-ын гурван гишүүндээ талархал илэрхийлж байлаа.

Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн иргэн Г.Ганбат 

“Энэ төслийн хүрээнд оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, элэгний С вирустэй гэж тогтоогдсон. Амгалан эмчийнхээ хяналтанд Харвони эмийг гурван сарын турш гурван удаа ууж анх тоологдохдоо 4.3 сая вирустэй гэж гарч байсан. Эм уугаад сүүлийн шинжилгээ өгөхөд нэг ч вирусгүй болсон байсан. Тиймээс бурхад чуулсан Булган уулынхаа өвөрт төрж өссөн, буянтай үйл хийж байгаа УИХ- ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нартаа талархал илэрхийлье. Энэ сайхан буян тань түм бумаар арвижиг” хэмээн хэлж байлаа.

Сэтгүүлч Э.ЭНХБОЛД

ШИНЭ МЭДЭЭ