2018.03.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Д. Сумъяабазар: Татварын эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгаж өгөхийг хөрөнгө оруулагч хүсэж байна
TURQUOISE HILL RESOURCES компани 155 сая долларын татварын акттай холбоотойгоор Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлтийг өнгөрсөн 15-ны өдөр хүргүүлсэн.
Татварын ерөнхий газраас Оюутолгойн 2013-2015 оны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсний үндсэн дээр 155 сая долларын акт энэ оны нэгдүгээр сард тавьсан. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төлөгдөх шаардлагатай бүхий л төлбөр хураамжийг төлсөн гэж TURQUOISE HILL RESOURCES компани санхүүгийн тайландаа дурдсан.
Уул уурхайн сайд Д. Сумъяабазар: Одоо цаг үед аливаа зүйлд ухаантай хандах ёстой. Тухайлбал ярих өнцгөө, шаардах өнцгөө зөв тавих хэрэгтэй. Канадын уул, уурхайн форм дээр маш олон хөрөнгө оруулагч нар Оюутолгой төслийг сонирхож байна. Мөн татварын эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгаж өгөхийг хөрөнгө оруулагч хүсэж байна.
Талуудын хооронд маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх талаар Оюутолгойн албан ёсны цахим хуудсан дахь хөрөнгө оруулалтын гэрээний 14-р бүлэгт тусгасан байна.