Геологийн судалгааны ажлын тайлангуудыг уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөв
2018.03.21
Гадаад харилцаа

Геологийн судалгааны ажлын тайлангуудыг уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөв

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байгаа тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээ ГХЯ-ндболов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан геологийн судалгааны ажлын тайлан, материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазарт хүлээлгэн өгөв.

ОХУ-ын Геологийн фондод хадгалагдаж байсан 1960-1990 оны үеэд манай нутаг дэвсгэр дээр хийгдсэн геологийн хайгуулын ажлын тайлангуудыг Монголын талд шилжүүлэн өгөх асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлж яригдаж,  өндөр, дээд түвшний уулзалтууд болон Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит хуралдаануудаар  тогтмол хэлэлцэгдэж ирсэн.

Эдгээр тайлан, материалууд нь Монгол улсын геологийн мэдээллийн санд орсноор манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд үнэтэй мэдээлэл болж байгаа бөгөөд геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй юм.

ШИНЭ МЭДЭЭ