ӨӨРЧЛӨГЧ
2018.03.16
Улстөр

ӨӨРЧЛӨГЧ

Генерал аавын хүү Монголын нийгэмд өөрчлөлтийг эхлүүлэхээр сэтгэл шулууджээ.

Улс төрийн туршлагатай, байр сууриасаа тэр бүр хазайгаад байдаггүй улс төрч бол Ж.Энхбаяр юм. Түүнийг эрх мэдлийн төлөө, хэн нэгний нөлөөнд автахааргүй гэдгийг нөхөд нь баталдаг юм билээ. Бурууд хатуу, зөвд зөөлөн гэдгийг түүний явсан цаг хугацаа, амьдралын мөр нь илтгэх биз. Тэгвэл Ж.Энхбаяр олон жилийн түүхтэй МАН-д өөрчлөлт, шинэчлэлтийг авчрахаар залуу гишүүдээ нэгтгэж, “Дэвшилтэд” холбоо байгууллаа.

Тус холбооны удирддагаар УИХ-ын Ж.Энхбаяр байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Энх-Амгалан гэх санал нэгджээ.

Тэдний гол зорилго нь болохгүй, бүтэхгүйн төлөө нам эвсэл харгалзахгүй зүтгэхээр болжээ. Тухайлбал, залуучууд санаа нэгтэйгээр шинэ нийгэм, шинэ ирээдүйг бий болгохоор ийнхүү санал нэгдсэн байна. Тэдний гол бодлого, санал санаачлалыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тодорхойлох бөгөөд нийгэмд шударга ёсыг тогтооход хүчин зүтгэх аж. Нөгөөтэйгүүр, түүний гол зорилго нь албан тушаал эрх мэдэл биш бөгөөд шударга ёсны үргэлжлэл болохоор ийнхүү санаа нэгджээ.

Хэзээ ч доторх асуудал гадагшаа гардаггүй ах намд өөрчлөлтийн салхи эргэлээ. Чухам энэ салхи өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах эсэх нь зөвхөн тэднээс шалтгаална.

Түүнчлэн Ж.Энхбаяр гишүүн нэгэнтэй “Албан тушаал эрх мэдлийн төлөө хэзээ ч явахгүй, харин зөв зүйлийн төлөө зүтгэнэ” хэмээн мэдэгдэж байсан.

Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ эзэн нь байж чадвал өөрчлөлт ирэх дамжиггүй. Түүний нэгтгэсэн залуус нийгмийг хөгжүүлэхэд эрүүлээр сэтгэж, ямар нэгэн албан тушаал, авлига, нөлөөлөөс ангид байж чадна гэдэгт итгэлтэй байна. Ж.Энхбаяр ба түүний нөхөд өөрчлөлтийн салхи эргүүлэхээр эргэлт буцалтгүй санал нэгджээ.

Сэтгүүлч Б.Пүрэвжав

ШИНЭ МЭДЭЭ