МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг тэтгэвэр олгодоггүй банкуудад байршуулсан зөрчлийг засна
2018.03.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг тэтгэвэр олгодоггүй банкуудад байршуулсан зөрчлийг засна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж буй асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ. Хууль, журамд нь өөрчлөлт оруулах уу. Одоогоор хэчнээн төгрөг хадгалуулж байгаа юм бол?

-Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиар төсвийн бүрэлдэхүүн хэсэгт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулчихсан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, тухайн оны төсвийг улсын төсөвтэй хамт УИХ-д оруулж баталж байгаа. УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг батлаад явж байгаа.

Хуулийн дагуу гэсэн үг. Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн хоёр, гурван жилд давж биелэж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг одоо мөрдөж байгаа хуулийнхаа дагуу Засгийн газрын бонд худалдаж авах, арилжааны банкуудад байршуулах замаар өсгөж байгаа.

Ийм л хууль, эрх зүйн зохицуулалттай. Бусад орнуудад бол эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Тухайлбал, орон стуц барихад хөрөнгө оруулдаг туршлага ч байдаг юм бшээ. Тиймээс манайх Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, журамдаа өөрчлөлт оруулж, сайжруулах шаардлага башаа. Зөвхөн арилжааны банкуудад байршуулах замаар энэ сангийн мөнгийг аривжуулна гэвэл өрөөсгөл.

Яахав, тухайн хөрөнгө бага хэмжээгээр хүү аваад, аривжиж байгаа гэдэг утгаар нь харвал зүгээр. Нөгөө талдаа тухайн банкны үйл ажиллагаа доголдвол сангийн хөрөнгө эрсдэлд орох аюултай. Хоёр талтай л асуудал. Тиймээс цаашид илүү боловсропуй болгох шаардлагатай. Одоогийн байдлаар 460 тэрбум төрөг арилжааны банкуудад байршиж байгаа.

Ингэхдээ хоёр янзын хүүтэйгээр байршиж байна. Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулаад арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа. Мөнгөн хадгаламжийн жилийн хүү нь. 15 хувь. Нөгөө талаар, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа эх үүсвэртэй нь уялдуулаад банкинд олгож буй хадгаламж бас бий. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад чилэсэн хадгаламж.

Энэ хадгаламжийн жилийн хүү есөн хувь байгаа. Ийм хэмжээний зөрүүтэйгээр мөнгөө хадгалуулаад, тэтгэврийн хүүг бууруулах чиглэлээр арилжааны банкуудтай бид хамтран ажиллаж байна.

-Нийтдээ хэчнээн банкинд энэ мөнгийг  хадгалуулж байгаа юм бэ?

-Одоогийн байдлаар 10 банкинд Нийгмийн сангийн чөлөөт үлдэгдлийг мөнгөн хадгаламж хэдээрээ хадгалуулж байна.

-Банкуудаа ямар журмаар сонгодог юм бол өмнөх сайдуудын үед янз бүрийн л шүүмжлэл гарч байсан санагдах юм?

-Намайг сайдаар томилогдоод, ажлаа авахад 660 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршиж байсан юм. Одоогоор банкуудад Нийгмийн даатгалын чалөөт үлдэгдлийг байршуулах гэрээт хугацаа нь дуусаагүй. Сонирхлын зөрчилтэй гэх мэт шүүмжлэл гардаг. Нэг талаараа үнэн.

Яагаад гэвэл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн 90 хувь нь “Хаан” банкаар үйлчлүүлдэг. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас арилжааны банкуудад байршуулсан чөлөөт үлдэгдлийн 90 хувийг нь маш цөөн тэтгэвэр авагч үйлчлүүлдэг банкуудад өгсөн байх жишээтэй.

Тийм учраас гэрээт хугацаа дуусвал Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдийн 90 хувь нь үйлчлүүлдэг “Хаан”, ‘Төрийн банк”-нд энэ хөрөнгийг байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг бодитоор бууруулах боломж байгаа. 2012 оноос хойш Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгддийн бараг 90 хувийг тэтгэвэр бараг тавьдаггүй банкуудад байршуулж байсан нь маш том алдаа. Үүнийг засах цаг болсон.

-Тухайлбал, ямар банкуудад байршуулж байсан юм бол, нэрийг нь хэлэх боломж байна уу. “Капитрон” банкинд ихэнх хувийг нь байршуулсан гэсэн яриа байгаа шүү дээ?
-“Капитрон” банкнаас авахуулаад арилжааны ихэнх банкинд хувааж байршуулсан. Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгддийн ихэнх хувийг “Капитрон” банкинд байршуулсан юм билээ.
-Банкуудтай байгуулсан гэрээний хугацаа дуусахаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Хаан”, “Төрийн банк” руу татна гэж та хэллээ. Үнэхээр тийм боломж байгаа юм уу?

-Өмнө нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулж байсан тохиолдол ч бий. Төрийн санд байршуулахаар тэндээс арилжааны банкуудын өгч байгаа хэмжээний хүүг өгөхгүй шүү дээ. Тиймээс арилжааны банкуудад байршуулах нь зөв гэж үзсэн. Цаашид Төрийн санд байршуулах уу, арилжааны банкинд байрлуулах уу гэдгээ шийднэ. Гол нь Төрийн сан арилжааны банкуудаас багагүй хүү өгдөг байх асуудлыг шийдчихвэл татахад асуудалгүй. Энэ жил батлагдсан төсвөөр бол 60 тэрбум төгрөгийг банкуудад байршуулсан мөнгөнийхөө хүүнээс олохоор төлөвлөгдсөн байгаа. “Хаан”, “Төрийн банк” руу татах бол боломжтой. Гэрээний үүргээ бид биелүүлсэн л бол дараа нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ямар банкинд байршуулах  нь дурын асуудал.

-Ерөнхийдөө заавал арилжааны банкуудад байршуулахгүй, өөрөөр өсгөх аргыг судалж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Зөвхөн арилжааны банкуудад байршуулах замаар Нийгмийн даатгалын хөрөнгийг аривжуулах биш. Өөр арга замыг хайх хэрэгтэй. Тухайлбал, бусад орнуудад байгаа шиг орон сууцанд хөрөнгө оруулдаг ч байж болно. Янз бүрийн аргаар өсгөдөг хувилбаруудыг бодож олох хэрэгтэй юм.

Ярилцсан Н.Пунцагболд

ШИНЭ МЭДЭЭ