Д.Сумъяабазар: "Роснефть"-ийн талаар урьдчилан хэлэхэд ЭРТ байна
2018.02.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: "Роснефть"-ийн талаар урьдчилан хэлэхэд ЭРТ байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас “Роснефтъ ” компани Монголд салбараа нээх болсон гэх мэдээллийн талаар тодрууллаа.

Тэрбээр Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтойуулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ хүрээнд тэрбээр “Роснефтъ”компанийн удирдлагуудтай Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцээр хийхээр тохиролцсон билээ.

-“Роснефть” компани Монголд салбараа нээх болсон гэх мэдээлэл байна. Албан ёсоор хэлэлцээр хийж байгаа юу?

-ОХУ-ын холбогдох албаны хүмүүстэй хэд хоногийн өмнө уулзсан. Энэ үеэр уг асуудлыг бодлогын хүрээнд хөндөж ярилцсан. Оросын тал боломжтой гэсэн хариуг манай талд урьдчилсан байдпаар өгсөн. Гэхдээ үүнийг дахин ярилцах шаардлагатай байгаа.

Эцсийн байдлаар шийдвэр гаргаагүй. Яриа хэлэлцээний үр дүнд бүх зүйл тодорхой болно. Тэр түвшинд хүрч байж олон нийтэд үүнийг зарлана. Талууд үүнийг нэлээд нухацтай хэлэлцэх ёстой. Иргэдийн өнөөгийн амьжиргаанд нийцсэн боломжтой үнийг нөгөө талаас санал болгох байх гэж найдаж байна.

Нэмж хэлэхэд, яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Тиймээс үр дүнг урьдчилан хэлэхэд эрт байна. Холбогдох албаны шийдвэр гаргах эрхтэй хүмүүст манай хүсэлт хүрч байж, түүний дараа хэлэлцээрийн үр дүн баталгаажих учиртай. Энэ нь суурь үнэтэй' холбоотой тул болгоомжтой хандахаас аргагүй. [ЗГМ]

ШИНЭ МЭДЭЭ