МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.02.01
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Дараагийн удаа авч байгаа зээлээ шинэ технологид зарцуулах хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Энэ мөнгийг агаарын бохирдолдоо зарцуулах ёстой. Дараагийн удаа авч байгаа зээлээ шинэ технологид зарцуулах хэрэгтэй. Сэлэнгэ аймагт үлгэр жишээ аж ахуй нэгжүүд хэд хэд байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан дээр анхаарах хэрэгтэй. Өрийн үлдэгдлийг 1921 онд 65 хувь болгоно гэж байгаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг яаж аргачилж байна вэ? Сүүдрийн эдийн засгийн хэмжээ ямар байгаа вэ? Бизнес эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгох боломж байна уу?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоолол, аргачлал дээр анхаарна. Солонгос улсын яамдууд хүртэл хөгжилтэйгээ зэрэгцээд явж байна. Солонгосын талаас оруулж байгаа хөрөнгийн 200 сая долларыг дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа.

Хувийн хэвшлийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулж, зээлийн олдцыг нэмэгдүүлнэ гэж харж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ