МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.25
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Энэ хууль аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Мэдээллийн болон Цахим аюулгүй байдлын тухай хууль гараагүй байхад энэ хууль гарах цаг нь болоогүй. Эрсдэл дагуулна шүү гэдгийг санууллаа.

Цаасаас цахим уруу орох гэж байгаа юм байна. Нэгдсэн мэдээллийн сантай болох гэж байна. Цахимаар мэдээлэл, хуулбар  гаргаж өгч, цахимаар гарын үсэг бүртгэх юм байна. Дэлхийн мэдээллийн баазын нэг хэсэг гэж ярьж байна.

Гэхдээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй харагдаж байна.

Цахим халдлагыг амсаад явж байна. НӨТ-ийг цахимаар авдаг сугалаа хийсэн. Ажилчид нь 2-3 удаа сугалаа авсан тохиолдол бий. Газрыг цахимаар олгосон давхардуулсан алдаа гарсан. Биткойн гэж орж ирлээ.

Мэдээллийн болон цахим аюулгүй байдлын тухай хууль гараагүй байхад  энэ хууль гарах цаг нь  болоогүй. Бид хаалгаа онгорхой орхиод хулгайчтай тэмцээрэй гэж хэлж байгаатай яг адилхан.

Энэ хуулийг эргэж сайн харах хэрэгтэй. Эрсдэл дагуулна шүү. 

Ингэж болохгүй. Иргэний харьяалал харгалзахгүй эд, хөрөнгийн бүртгэнэ гэж заасан байна. Манайх гаднаас авдаг ганцхан интернетийн гарцтай тэр нь хувийн компанид байдаг.

ШИНЭ МЭДЭЭ