МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.12
Хууль, эрх зүй

Д.Оюунхорол: Бага тэтгэвэр авч байгаа ээжүүдэд анхаараарай

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бага тэтгэвэр авч байгаа ээжүүдийн тэтгэврийг нэмэхэд анхаарч ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан үе үеийн Үндсэн хууль баталсан хүмүүсийг нэмэгдэлд тэгш хамруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

1990 онд олон хүүхэдтэй гэж хүчээр тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авдаг. Энэ эхчүүдэд анхаарч ажиллаарай.

Ахмадуудын 60 хувь нь бага тэтгэвэр авч байна.Энэ ахмадуудынхаа тэтгэврийг эхний ээлжид  нэмэхэд анхаарч ажиллах болох уу?

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 

Зөвхөн1990-1992 оны Улсын бага хурлын гишүүн бөгөөд АИХ-ын депутатуудад нэмэгдэл олгох бус үе, үеийн Үндсэн хуулийг баталсан хүмүүст  бүгдэд нь нэмэгдэл  олгооч ээ.

Мөн Монголын нэр хүндийг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулсан, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа ирсэн хүмүүс,иргэний үүрэг гаргаад гал ус, гамшиг, халдлагыг  таслан зогсооход зориг гаргаж оросон хүсүүсийг  нэмэгдэлд оруулж өгөөч ээ гэсэн хүсэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ