МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.01.11
Хууль, эрх зүй

Б.Бат-Эрдэнэ: Ахмад настангуудын тэтгэврийн зөрүүг багасгах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн /2017.01.11/ нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ ажлын хэсгээс  ахмад настангуудын тэтгэврийн нэмэгдэл, алдар цолтой ахмад цолтонд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар асууж, тодруулга авлаа.

 Алдар цолтой, ахмад цолтнуудад бусад  ахмадуудаас ялгамжтай ямар хөнгөлөлт эдлүүлж байна вэ?

Орон нутгаас  ахмадын тэтгэврийг хэзээ, яаж нэмэх гэж байна вэ? гэсэн асуулт их ирж байна. 2012-2016 онд ахмадуудад 10,000 төгөргний нэмэгдэл олгосон.  Бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад ахмадын тэтгэвэр чамлалттай байна. Тэтгэвэр нэмэхдээ тэтгэврийн зөрүүг тэнцүүлэх тал дээр анхаарах уу?

 Ажлын хэсгээс: Алдар цолтой, ахмад цолтнуудад  нийслэлээс  аймагт, аймгаас нийслэлд хүрч ирэх унааны зардлыг жилд нэг удаа буцаан олгох, орон сууцны хөлс төлөхөд  жилд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх, амралт, сувилалд амрахад засгийн газрын журмын дагуу үзүүлсэн хөнгөлөлтөө эдлээд явж байна.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг

2018 оны улсын төсөвт  117 тэрбум төгрөгний тэтгэвэр нэмэх эх үүсвэр тавьж өгсөн. Өнөөдрийн байдлаар 381,000 ахамад тэтгэвэр авч байна. Оны эхнээс нэмнэ гэвэл 8 хувиар нэмэх тэтгэвэр нэмэх эх үүсвэр байна. Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 60 хувь нь бага тэтгэвэр авдаг.

2 сарын 1 ээс тэтгэвэр нэмэхдээ, бүх хүнд адил мөнгөн дүнгээр нэмье гэж төлөвлөж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахмадын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг ярих хэрэгтэй. Нэг удаа нэмэхдээ өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийг түр хүлээж, бага тэтгэвэр авч байгаа иргэддээ ахиухан олгох боломж байна уу? Бас тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр цаашдаа анхаарах хэрэгтэй гэсэн санал оруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ