МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Хууль хяналтын байгууллагуудын цалинг УИХ ингээд нэмээд байгаа нь зөв үү?
2017.12.28
Улстөр

С.Чинзориг: Хууль хяналтын байгууллагуудын цалинг УИХ ингээд нэмээд байгаа нь зөв үү?

“Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, НХХСайд С.Чинзориг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр

"ОУВСантай 2017, 2018  онд цалин нэмэхгүй гэж гэрээ байгуулсан. Төрийн албан хаагчдын цалинг нийтээр нэмэх асуудлыг ярьж чадахгүй байгаа. Тэгэхээр нэг зарчим алдагдаад байна л даа. Төрийн албан хаагчдын цалинг ойрын хоёр жилдээ нэмэхгүй гэж УИХ шийдвэр гаргачихсан. Тэгсэн атлаа хууль хяналтын байгууллагуудын цалинг УИХ өөрөө шууд оруулж ирээд, нэмээд байгаа нь зөв үү? Энэ цалин нэмэхгүй гэдэг зарчмаа яах юм бэ? Хавар прокурорынхны цалинг нэмсэн, одоо АТГ-ын цалин нэмэх гэж байгаа юм байна.

Өөр нэг асуудал бол УИХ-ын Даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, УИХ-аас томилдог байгууллагуудын цалинг авч үзэх хэрэгтэй байна. Тиймээс УИХ-ын даргад энэ хүсэлийг тавьж байна" гэв.

 

ШИНЭ МЭДЭЭ