МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.25
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэн авах асуудал төлбөртэй байх боломжгүй

Монгол Улс элэг, бөөг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж эхэлсэн. Харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэн авах асуудлыг хуулийн дагуу нарийвчлэн зохицуулах ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайд онцоллоо.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Япон улс донорын тухай хуультай болсноороо амьтай донорыг ашиглах байдал үндсэндээ зогссон. Энэ хуулийг баталснаараа нэг талаасаа өвтэй хүмүүсээ, нөгөө талаасаа эрүүл хүмүүсээ хамгаалах боломж бүрдэнэ. Гэхдээ хууль эрхзүйн орчныг нь маш тодорхой болгохгүй бол эрсдэл дагуулна. Хүний эд эрхтнийг авах зорилгоор хүний амь насыг бүрэлгэх эрсдэл бий гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа. Би үүнтэй санал нэг байна.

ШИНЭ МЭДЭЭ