2017.12.22
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Энэ асуудлыг яаран хэлэлцмээргүй байна

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтанд орсон байсан.

Гэсэн ч гишүүд энэ төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Учир нь салбарын сайд хүндэтгэх шалтгаантай ирээгүй байгаа нөгөө талаасаа зөвхөн бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг дангаар оруулж ирэхээс илүү цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тиймээс салбарын яамтай хамтарсан бодлого орж ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ асуудлыг яаран  хэлэлцмээргүй байна

Уул уурхайн асуудал үнэхээр замбараагүй болсон. Мэдээж улс орны хөгжилд оруулж буй хувь нэмэр байгаа. Гэхдээ нөгөө талдаа баялагтайгаа харьцуулбал дэндүү харамсалтайгаар үндэстэн дамнасан компаниудын олз омог болоод байгаа. Мөн байгаль орчинд нөхөж баршгүй, айхавтар хохирол учруулж байна. Өнгөрсөн парламентын үед Ерөнхийлөгчөөс санал гаргаад уул уурхайн лицензүүдийг цэгцлэх алхам, оролдлого хийсэн ч үр дүнд хүрээгүй. Олон түмэн үүнийг цэгцэнд нь оруулаасай гэсэн хүлээлттэй байгаа.  Шинэ Засгийн газар, Ерөнхий сайдыг том амлалтын нэг бол уул уурхайг цэгцэнд нь оруулна, Оюутолгойн гэрээг сайжруулна, Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр ард түмний мэдэлд авна гэсэн байгаа. Тиймээс энэ асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй. Яаран  хэлэлцмээргүй байна. Тиймээс энэ асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах хүсэлтэй байна.

Холбоотой мэдээ:

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

ШИНЭ МЭДЭЭ