2017.12.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Д.Сумъяабазар: Уул уурхайн салбар 1 их наяд 416 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болов. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар " Тус салбар 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 44,9 тэрбум, нүүрс 507.8 тэрбум, цайр 61,6 тэрбум төгрөг, зэс 732 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн"-ийг дурдлаа.
Сайд мөн уул уурхайн салбарт хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өгч дараа нь асуултанд хариулсан юм.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны гаалийн онцгой албан татвар үе шаттай нэмэхээр болсон.Үүнтэй холбоотойгоор он гараад бензиний үнэ нэмэгдэх үү?
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон байгаа. Ирэх онд бол онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй.
-Бензиний үнэ нэмэгдээд эхэллэ шүү дээ. Компаниудын үнэ яагаад жигд байдаггүй юм бэ?
-Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргэсэн. Үнийг жигд байлгах боломжгүй. Компаниудын зардал өөр өөр учир нэг хэмжээнд барих боломжгүй.
Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Шууд шатахууны үнийг нэмэх боломжгүй.
-Иргэдийн зүгээс шатахууны үнэ буураасай гэж л харж байна.Энэтхэг Улстай хаматрч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа. Тэгэхээр цаашид үнэ буурах боломж бий юу?
-Энэ ажлыг судлаж, хэрэгжүүлэх ажил саналын шатандаа яваа. Шууд л үйлдвэр байгуулагдчихна гэж ойлгож болохгүй. Бас цаасан дээрх төсөл болгоод, төсөвт дэмий мөнгө суулгахын оронд найдвартай болгочихоод ярьсан дээр байх. Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий болно гэж өөдрөгөөр харж байгаа.
Эх сурвалж http://www.info.mn
ШИНЭ МЭДЭЭ
УУХҮ-ийн сайд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
2017.12.16
Эрдэнэтэд олон улсын бизнес чуулган боллоо
2017.12.16