Б.Жавхлан: Зээлийн хүү бууруулах мөнхийн хүлээлт дээр улс төрийн тоглолт явагдаж байна
2017.12.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Зээлийн хүү бууруулах мөнхийн хүлээлт дээр улс төрийн тоглолт явагдаж байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Төв банкнаас боловсруулж Г.Занданшатар нарын УИХ-ын гишүүдийн санаачилснаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тух хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төсөл батлагдвал хэр зэрэг реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэх вэ?

-Энэ хуулийн өөрчлөлтийг би ээлжит реформ л гэж  хэлмээр байна. Урьд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй реформ бол биш. Манай Банкны тухай хууль, Төв банкны  тухай хуулийн 1990 онд Үндсэн хуультай зэрэгцэж батлагдаж байсан маш том суурь хууль юм шүү дээ. Үндсэндээ 29 жил амьдарч байна. Энэ хугацаанд гурван том давлагааг тэдгээр хуулиуд давж гарсан.

1990-ээд оны сүүлийн Азийн хямрал, 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямрал, мөн энэ удаагийн санхүүгийн хүндрэл гэх мэт. Хууль амьдрал дээр туршигдаад, тэндээсээ сургамж авсны дараа өөрчлөгдөж шинэчлэгддэг. Энэ удаагийн реформ ч бас амьдрал дээр шалгуулаад үзсэн туршлага дээр   хийгдэж байна гэж би харж байна.

Хуулиуд хоёр талаасаа өөрчлөлт, шинэчлэлт рүү зорьж байгаа юм болов уу. Базаад хэлбэл, төв банк яагаад арилжааны банкуудын үйл ажиллагааг  хянах ёстой вэ? Өнөөдөр банкны систем 27 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй.

Тэрний 3 их наяд буюу 10 хувь  нь л эздийн хөрөнгө. Үлдсэн 90 хувь нь Монголын ард түмний хөрөнгө. Энэ хөрөнгийн эдийн засгийн аюулгүй байдал, хуримтлалын баталгаатай байдлыг хангахын тулд төв банк төв банк оролцож хариуцлага хүлээдэг. Тийм учраас энэ хариуцлагыг хүчтэй болгох ёстой. 2008, 2010 оны хямралыг харвал тодорхой хэмжээнд хүчгүйдэж байсан учраас энэ хяналтыг хүчтэй болгоё гэсэн санаа л даа.

Нөгөө талаасаа банкны эздийн олон нийтийн хөрөнгөд менежмент хийж байгаа хариуцлагыг нэмэгдүүлж байгаа зохицуулалтууд юм. Хувь нийлүүлэгчид, гүйцэтгэх захирлуудаас эхлээд хариуцлагыг маш өндөр түвшинд хүргэж байна. Түүнчлэн олон нийтийн өмнөөс шийдвэр гаргахдаа, өмнө нь банк дампууруулсан хойно албадлагын арга хэмжээ авдаг байсан бол одооноос эхний сөрөг дохио гарч эхлэнгүүт албадлагын арга хэмжээ хамгийн зөөлнөөс нь эхлээд авч эхлэхээр болж байгаа юм билээ.

Үүний үр дүнд яах вэ гэдгийг харвал, жишээ нь Сангийн яаман дээр баланс дээр 480 орчим тэрбум төгрөгийн чанаргүй авлага байдаг. Үүний дийлэнх нь банкны дампууралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, 1990-2000 онд  9 банк дампуурсан, 2008-2012 онп хоёр банк татан буугдсан. Тэндээс үүссэн ард иргэдийн мөнгө хөрөнгийн хохирлыг  татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн.

Гэтэл тэр хөрөнгийг алга болгочихсон, чанаргүй зээл үүсгэсэн банкны эзэд тэгээд л өнгөрдөг. Алийн болгон банкны эздийн бий болгосон хохирлыг татвар  төлөгчдийн мөнгөөр төлж байх юм бэ ээ. Тэр эрсдэлийг л буруулах зорилготой хууль.

-Энэ хуулийн төслийг ОУВС-ийн шахалтаар хийж байх гэж шүүмжлэх нэгэн ч бас байгаад байна?

Цаг хугацаа нь л тэгээд таарчихлаа. Түүнээс биш амьдралын шаардлага нь аль хэдийнээ бий болчихсон байсан. Намайг ажиллах байх үед ч бас энэ хуулийн концепци төв банкин дээр бэлтгэгдэж, боловсруулагдаж байсан. Ирэх онд хийгдэх гэж байгаа дахин хөрөнгөжүүлэлт, бүтцийн өөрчлөлтийн асуудлыг 2010 онд Л.Пүрэвдорж Ерөнхийлөгч УИХ-д оруулж байсан. Харамсалтай нь тэр үеийн улс төрчид давж чадаагүй. Хэрвээ энэ үед  хийчихсэн бол өнөөдөр бид арай дээр байх байсан ч юм билүү.

-Зах зээл өөрөө үүнийг тогтоодог. Түүнтэй адил зээлийн хүү тогтох асуудал ямарваа нэгэн шийдвэрээр гэнэт тогтох зүйл биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Та ч хэвлэлд өгсөн ярилцлагууддаа тэдэнтэй адил байр суурийг илэрхийлсэн байна лээ.  Зээлийн хүүг тоо зааж хуульчлах санаачлага гаргаад байгаа зарим УИХ-ын гишүүд юунд үндэслэж байгааг гайхаж л байна. Мэдэж хэрэг сонгогдох байдлаасаа болж ард түмэнд таалагдах байх л даа?

Мэдээж хүүн бууруулахад Монголбанкн үүрэг, роль их байх ёстой. Гэхдээ зээлийн хүү юунаас тогтдог вэ, яагаад өндөр байна вэ гэдэг шалтгааныг ойлгож байх ёстой. Зээлийн хүү, инфляц, валютын ханшийн түвшинд нь өнөөдрийн манай эдийн үасгийн толины шууд  тусгал нь. Манай эдийн засгийн суурь өртөг гэсэн үг. Тэгэхээр бид санхүүгийн суурь өртөгтэй ноцолдох ёстой.

Хүнээр бол халуунаа үзэхэд халууны шилэн дээр гарч байгаа заалт нь зээлийн хүү гэж бодъё. Халууны шилийн заалтыг бид хүчээр буулгаж чадахгүй. Цаад өвчинтэй нь тэмцэх хэрэгтэй биз дээ. Тэгж байж хүн урт наслаж, эрүүл амьдарч, халуун буурна биз дээ.

Яг үүнтэй адилхан. Зээлийн хүүн бууруулахын тулд санхүүгийн системээ эрүүл болгох, зөв өрсөлдөөнийг дэмжих, эдийн засаг савалгаатай, уул уурхайгаас хамааралтай байдлыг засах ёстой. Энэ бүгдийг эмчлэж байж дунд, урт хугацаандаа зээлийн хүү буурна. За яах вэ нэг тоо тавьж болно л доо. Гэлээ гээд хэрэгжих боломж маш бага. Эргээд тогтворгүй байдал үүсгэх, төв банкин дээр зохицуулах боломжгүй маш их даалгавар ирнэ.

Зээлийн хүүгийн суурь шалтгаан нь зээлийн хүү. Тэрнээс гадна төв банкны үнэт цаасны хүү гэх зэргээр дурдаж болно. Тэгэхээр зээлийн хүүг тогтооё гэж байгаа бол суурь шалтгаан болсон ТБҮЦ / төв банкны үнэт цаас/ -ны хүү, хадгаламжийн хүүгээ бас тогтоох хэрэг гарна. Гэтэл бид инфляцыг хуульчилж чадахгүй шүү дээ.

-Монголбанк бие даасан байдлаа нэмэгдүүлэх, төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, төв банкны шийдвэрийг хамтын шийдвэр  гаргадаг байх зарчимтай хуулийн төслийн өргөн мэдүүлсэн байгаа. Тэгэхээр төв банкны хараат бус байдлын нэмэгдүүлэх тал дээр та Монголбанкны тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд ямар байр суурьнаас хандаж байна вэ?

-Төв банкны бие даасан байдлыг ганц ерөнхийлөгчийн шийдвэр гаргах түвшиндойлгож болохгүй. Манай нэг гаж тогтолцоо бол УИХ, төв банк хороондын харилцаа. Ерөөсөө төв  банкны ерөнхийлөгчийг улс төрчид дуудаж авчраад, ханш өндөр байна, тэд болго гэж загнаад л, валютын нөөцийг нь гаргаж ирээд гөвчихдөг.

Одоо жишээ нь зээлийн хүүг төв банкааг тогтоолгоно гээд л байна. Энэ бол миний зүгээс харахад зүгээр л хийрхсэн улс төр. Өөрөөр хэлбэл, энэ байдал яг энэ хэвээрээ үргэлжлээд байх юм бол үндсэндээ бид 20 гаруй жил замнасан зах зээлээсээ ухарч, үүнийг хүчээр тогтоодог төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа буцаж байгаагаас ялгаагүй гэсэн үг шүү дээ.

Одоо бол зээлийн хүү бага байлгахыг хүсдэг олон нийтийн мөнхийн хүлээлт дээр улс төрийн тоглолт явагдах гэж байна. Энэ бол маш аюултай. Эцэст нь дахиад л иргэд хохирно. Төв банкыг бие даасан, хараат бус байлгана гэдгийн гол агуулга нь үүнд л байгаа юм. Улс төрөөс л ангид байх хэрэгтэй байна. Улс төрчдийн оролцоогүй байлгах хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэд мөнгөний бодлогын хэрэгслийнх нь түвшинд оролцох гээд байдаг. Энэ байдлыг хуулиар хааж өгөх хэрэгтэй байгаа юм.

Тэгж байж л ард түмэнд таалагдах гэсэн санаачлагуудыгулс төрчид гаргах эрхгүй болно. Тэгэхийн тулд төв банкны Ерөнхийлөгчийн шийдвэр амь бөхтэй байх ёстой. Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч  гэж томилогдсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Төв банкны шийдвэрийг коллегийн зарчмаар гаргадаг болно гэж байгаа. Энэ бол сайн туршлага мөн.

Гэхдээ хамгийн сайн туршлага бас биш. Америк бол мөнгөний бодлогын зөвлөл дэх гишүүд нь бараг бүгд ижил, тэгш эрхтэйгээр хуралдаа оролцож, шийдвэр гаргаж болдог. Гэтэл манай улс төрийн соёлын түвшин өөр.  Төв банкны хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа нэг зүйл нь Мөнгөний бодлогын зөвлөлийн гтшүүдийг УИХ-аас томилно гэж байгаа.

Хэрвээ УИХ-аас ямар нэгэн лобби ороод, тэнд ямар нэгэн өөр сонирхолтой эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл ороод ирчихвэл төв банкны шийдвэрт сөргөөр нөлөөлөх аюултай. Гэтэл бас өнөөгийн нөхцөлд Төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах нь эрсдэлтэй, зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг байх ч эрсдэлтэй. Гэхдээ бид мөнгөний бодлогын шийдвэр олонхиороошийддэх байх чиглэл рүү явах ёстой.  Өнөөдрийн тухайд энэ өөрчлөлтийг хийгээд явах нь зөв л гэж хэлье. Туйлын зөв гэж хэлж чадахгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ.

Ярилцсан Э.Болд

ШИНЭ МЭДЭЭ