МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.12.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2017оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ, конвенцуудын хэрэгжилт хэр байгааг, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн хэрэгцээ шаардлага, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлсэн тус уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр, Монгол Улсад Европын Холбооны төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Гадаад Харилцааны яам, зам тээвэр хөгжлийн яам, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Монголын ноос, ноолуурын холбоо зэрэг төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөрийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэж үзэв

Монгол Улс хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийг соёрхон баталж, дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Хүний үндсэн эрхүүдийн нэг нь болох хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудын үүрэг хариуцлага, оролцоо чухал болохыг уулзалтад оролцогчид онцолж байв.

Түүнчлэн даяаршлын энэ эрин үед манай улс дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхаж, дэлхийн зах зээл, олон улсын худалдаа, өртгийн сүлжээнд нэгдэхийн тулд эдийн засаг, нийгэм, хүний эрхийн шаардлагыг биелүүлэх, үйлчилгээ, үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх, эрх чөлөөг хангах шаардлага тулгарч байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийн талаар судалгаа дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шаардагдах санхүүжилтийг хуваарилахад Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд нягт уялдаатай ажиллах, үндэсний хууль тогтоомждоо нэн даруй нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагатайг зөвлөлдөх уулзалтаар хөндөн хэлэлцлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэж үзэв
Хөдөлмөрийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэж үзэв
Хөдөлмөрийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэж үзэв

Уг уулзалтын дараа "Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар”судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд болон төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ