МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Япон Улсын Засгийн газраас 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээл олгоно
2017.12.07
Эдийн засаг, Худалдаа

Япон Улсын Засгийн газраас 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээл олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр (2017.12.06) “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ.  

Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен бөгөөд зээлийн хүү нь жилийн 0,8%, урьдчилгаа шимтгэл нь 0,1%, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 6 жил юм.

Энэхүү бодлогын зээл нь Макроэдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэх болно хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

ШИНЭ МЭДЭЭ