2017.12.01
С.Чинзориг: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхи сул байна
Уlлсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа юм. Зарим гишүүдийн хувьд хуулийн төслийг өмнөхөөсөө УХАРСАН хэмээн үзэж байгаа бол зарим гишүүд орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.
Тухайлбал УИХ-ын гишүүн С.Чинзориг " Хуулийн төслийг дэмжиж байна. Гол нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах талаас нь харж дэмжиж байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг маань орон нутгийнхаа өмнө туллгамдаж байгаа асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор тодорхойлж, засаг даргаараа хэрэгжүүлүүлэх чадавхтай байх ёстой. Тэдний хувьд иргэдийн эрх ашгаас өөр эрх ашиг байх ёсгүй. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагын албан хаагч сонгогдож чадахгүй байгаагаас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхи сул байдаг. Тийм учраас үүнийг зөвшөөрөх тухай асуудал чухал байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
2017.12.30
Томилолтоос ирлээ УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.12.08
Хүчирхийллийн эсрэг цагаан туузаар нэгдлээ
2017.12.07
С.Чинзориг сайд "Отрын бүс" нутагт ажиллалаа
2017.12.06