МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд  өөрчлөлт орно
2017.11.28
Эдийн засаг, Худалдаа

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт орно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.28) Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн протоколоор дараах өөрчлөлтийг оруулжээ.

  • -Компанийн засаглал. Компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл (ТУЗ), Ерөнхий хороо гэсэн гурван түвшинт удирдлагад шилжүүлэх;
  • -Шинэ дүрэм. Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх үүргийг зааглан тогтоох;
  • -Санал хураах зарчим. “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзаж, олон хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжих;

Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлуулснаар энэхүү банкыг үүсгэн байгуулсан хэлэлцээр болон банкны дүрэмд оруулах өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, банкны гишүүний эрх хадгалагдана хэмээн Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ