МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд
2017.11.24
Улстөр

Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол хийх эсэх маргаантай байна

Солонгос улсад элчин сайдаар томилох асуудал дуулиан тариад буй билээ. Б.Хурцыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх эсэх яригдаад буй. Томилгооны сонсгол хийх нь хуулийн хүрээнд боломжгүй гэж байгаа. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: УИХ-аас шууд томилогддог албан тушаалтан биш учраас нийтийн сонсголын тухай хуулиар явуулах боломжгүй. Хуулиар зохицуулагдаагүй асуудал учраас хуулиа л дагах хэрэгтэй. Гишүүдийг ашиг сонирхолын зөрчилтэй мэтээр харагдуулах гэж хичээх нь буруу юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сонсох хэрэгтэй, тэр хүний ярья гэсэн зүйлийг яриулах хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалд ирчихээд хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудалтай холбогдчихоод шүүхээр шийдэгдээгүй гээд байж болохгүй шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ