УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг онцлов
2017.11.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг онцлов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын “Шинь шинь” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд холбогдох хууль дүрмийн хүрээнд ажиллах ёстойг онцлов. Мөн монгол хүнийг авч ажиллуулах, тэднийг мэргэшүүлэх болон тухайн орон нутгийн хөгжил, байгаль орчинд ээлтэй ажиллах хэрэгтэйг хэллээ.  

“Шинь шинь” ХХК-ийн ерөнхий захирал Ли Жэн Монгол Улсын хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдээд, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллахаар зорилт тавьсан тухайгаа дуулгасан юм. Мөн тэрбээр үйл ажиллагаа явуулахад эрчим хүчний дутагдал үүссэн нь гол бэрхшээл болж буйг хэлэв.

Уг асуудлыг УУХҮ-ийн сайд холбогдох салбарын хүмүүстэй ярилцаж, ойрын хугацаанд шийдвэрлэхээ уулзалтын үеэр хэллээ. Үүний тулд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэх талаар танилцуулахыг захив. Мөн эрдэс баялгаа зориулалтын хатуу хучилттай замыг барьж байгуулан зөөвөрлөж ажиллахыг даалгасан юм.

“Шинь шинь” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улаан болон Мухарын холимог металлын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ