УИХ-ын чуулганы хуралдаанд байнга, идэвхтэй оролцдог гишүүдийг нэрлэжээ
2009.11.20
Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанд байнга, идэвхтэй оролцдог гишүүдийг нэрлэжээ

УИХ-ын Тамгын газраас 2009 оны намрын ээлжит чуулганы хуралдааны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын15-ны өдөр хүртэлх ирцийн мэдээг танилцуулжээ. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган хугацаанд нийт 5 өдөрт 7 удаа 22 цаг 15 минут хуралдсан байна.

Мөн хуралдаанд байнга, идэвхтэй оролцсон гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганхуяг, Ц.Батбаяр, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Н.Ганбямба, Д.Дондог, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар, Х.Жекей нарыг тодорчээ.

Дээрхи 15 хоногийн хугацаанд давхардсан тоогоор УИХ-ын гишүүдээс дотоод болон гадаад томилолттой 7, чөлөөтэй-24, өвчтэй-7 удаа хүндэтгэх шалтгаанаар Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна.



ШИНЭ МЭДЭЭ