“Сентерра Гоулд” корпорацийн дэд ерөнхийлөгч бөгөөд үйлдвэрлэл эрхэлсэн захирлыг хүлээн авч уулзлаа
2017.11.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

“Сентерра Гоулд” корпорацийн дэд ерөнхийлөгч бөгөөд үйлдвэрлэл эрхэлсэн захирлыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Сентерра Гоулд” корпорацийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Гордон Рид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

“Сентерра Гоулд Монголия” ХХК нь ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэхээр 1997 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Канад Улсын хөрөнгө оруулалттай компани юм. Ноён Гордон Рид Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа УУХҮ-ийн сайдад танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улс гадны хөрөнгө оруулалтад нээлттэй. Хуулийн хүрээнд, хариуцлагатай, чадамжтай, өндөр технологитой, улсын болон орон нутгийн төсөвт эдийн засгийн үр ашигтай аливаа төслийг дэмжин ажиллахад бэлэн байна.

Гадны хөрөнгө оруулагчид орон нутгийн хөгжил онцгой анхаардаг, нутгийн иргэдээс боловсон хүчнээ ханган цаашид тэднийг нарийн мэргэжлээр сургадаг байгаасай гэж би хүсдэг. Монгол Улсын зүгээс хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулахад эрхзүйн орчинд тогтвортой байдлыг ханган ажиллах ёстой. Харин гадны хөрөнгө оруулагчид маань хуулийн хүрээнд дээрх шаардлагуудыг ханган ажиллахад хамтын ажиллагаа өргөжин тэлэх болно” хэмээлээ. 

ШИНЭ МЭДЭЭ