МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн байнгын хорооны хуралдав
2017.10.24
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн байнгын хорооны хуралдав

Өнөөдөр /2017.10.24/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс хэрэглээний үнийн индексийг хэрхэн тооцсон, Монгол Улсын Засгийн газрын өрийг буулгах талаар ямар бодлого баримталж байгаа талаар илүүтэй тодруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа,  2017 онд төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлтийг 3.3 гэж оруулсан байгаа. Дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлт сайн байгаа ч монголын хөдөө аж ахуйн салбарт өвлийн хүндрэлээс улбаатай гарч болзошгүй хүндрэлтийг тооцоод, 2018 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 гэж тооцож байгаа.  Бид эдийн засгийн өсөлтийг хий хоосноор өндөр тооцохыг зориогүй. 

Төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөгт хүрээд байгаа. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг болгож, дотоодын арилжааны банкуудуудаас өндөр хүүтэй зээл авахгүй байхаар төлөвлөж байна гэж байлаа.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёолллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ