2017.10.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Бөхийн заалны нээлт боллоо
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар мөн MJ нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Лхамсүрэн нарын санаачлагаар Монгол-Японы хамтарсан MJ нийгэмлэгийн хөрөнгө оруулалттай СХД-ийн өсвөрийн хүүхдүүдэд зориулан баригдаж буй Чөлөөт, Жудо бөхийн заал 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол-Японы Жудогийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Фүживара Рёхэй, тэргүүн НакагаваТацүжи, АНУ-ын Чөлөөт бөхийн холбооны төлөөлөгч Michaei marsh, МУГТ Д.Сумъяа, MJ нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Лхамсүрэн, УИХГ Х.Нямбаатар, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, ЗДТГазрын дарга М.Баяраа болон бусад төлөөлөгч нар оролцлоо.
Энэ дэвжээнээс олон сайн тамирчид төрөн гарах болтугай.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
2019.12.25