МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түрээсийн орон сууцын хөтөлбөрийг идэвхжүүлэх шаардлагатай гэв
2017.10.19
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Түрээсийн орон сууцын хөтөлбөрийг идэвхжүүлэх шаардлагатай гэв

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг 87,5 хувийн саналтайгаар дэмжиж, баталсан.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг нар БХБ-ын гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой ажил бол ТОСК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэдэг дээр санал нэгдэж байсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Түрээсийн орон сууцанд эхнээсээ орж байя гэсэн хүсэлт над дээр их ирсэн байна. ТОСК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. 60 тэрбумын асуудал байгааг цэгцэлчихбэл орон сууц нь бэлэн байгаа юм байна. Энэ хэрэгт нэг мөр шийдэл олох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Орон сууцжуулах асуудал хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд явж байсан түрээсийн орон сууцны хөтөлбөр зогссон байгаа. Энэ хөтөлбөрийг жигд хүртээмжтэй хэлбэрээр улс орон даяар яаж хүргэх талаар дорвитой алхам хийгээрэй.

ШИНЭ МЭДЭЭ