МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Баасанхүү: Давхар дээлтэй учраас би таныг дэмжихгүй
2017.10.18

О.Баасанхүү: Давхар дээлтэй учраас би таныг дэмжихгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 5 бяртай хүн оруулж ирж байгаа гэхээр миний уур зэвүүцэл хоёр зэрэг хүрээд байгаад эгдүүцэж байгаагаа сайд нарыг томилох үед хэллээ. 

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг томилох үед Тэрээр,

Танд баяр хүргэе. Гэхдээ би Таныг дэмжихгүй. Яагаад гэвэл Та давхар дээлтэй байгаа учраас Одоо Та УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдье гээд хүсэлт өгчихмөөр байгаа юм. Энэ утгаараа би таныг сайд болохыг эсэргүүцэж байна. Гэхдээ би давхар дээлийг 100 хувь эсэргүүцээд байгаа юм биш. Ядаж 50 хувь эсэргүүцэж байгаа юм. 

Мөн Батлан хамгаалахын сайдыг томилох үед Зүүн хойд Азийн энэ хурцадмал үед Монгол улсын цэргийн гадаад бодлого ямар байгаа вэ? Таны байр суурь юу вэ? хэмээн асуулаа.

ШИНЭ МЭДЭЭ