УИХ-ын гишүүд
2017.10.13
Улстөр
Маргаашийн чуулганаар сайд нарыг томилохоор төлөвлөж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын нэрсийг хэлэлцэж, бүрэлдэхүүнээр нь дэмжсэнээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дөнгөж сая өндөрлөв.
Одоо уг асуудал МАН-ын бүлэгт шилжиж байна. Бүлгийн хуралдаан шуурхай эхэлсэн бөгөөд шинэ сайд нарын нэрсийг дараах байдлаар Ерөнхийлөгч болон АТГ-т танилцуулахаар илгээсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-аас хариу ирмэгц УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлах үйл явц эхлэх юм.
МАН-ын бүлгийн зүгээс хагарал, гомдолоо шийдвэрлэсэн гэв. Түүнчлэн сайдад нэр нь дэвшигдсэн гишүүн Ө.Энхтүвшин удирдах зөвлөл, бүлгийн шийдвэрийг дагахаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгын хувьд гомдол бус хариуцлагын хувьд дохио гэж ойлгож байна гэв.