Японы “Соба” хоолны баяр боллоо
2017.10.09
Гадаад харилцаа

Японы “Соба” хоолны баяр боллоо

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Монголын Агрокультур Делелопмент групп” ХХК, Япон улсын “Соба хоолны холбоо” Кронэ ресторан, ХХААХҮЯ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Монгол Улсад анх удаагаа Японы уламжлалт гараар хийсэн “Соба” /гурвалжин будаа/ хоолны баярыг хамтран зохион байгууллаа.

Соба хоолны баярт МУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөлгч Д.Дагвадорж, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээ, Японы "Соба" хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи нар бол бусад зочид төлөөлөлгч нар оролцов.

“Япончууд бидний дэлхийд гайхуулан бахархаж ирсэн Япон хоолны соёл бол 4 улирлын байгалын үзэсгэлэн болон тухайн улирлын шинэ хүнсийг ашиглан хоолыг урлаг болгон хөгжүүлж ирсэн эрүүл зөв хооллолтын хэв маяг маань гадаад улс орнуудад өндрөөр үнэлэгдэж 2013 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд “Вашокү” буюу Япон хоол хэмээн бүртгэгдсэн байдаг.

Уг Япон хоол гэсэн нэрийг төлөөлж "Соба" буюу гурвалжин будааны гоймонгийн хоол багтсан. Эдогийн үеэс эрүүл мэндэд ач тустай хоол гэдгээрээ манай ард түмний дунд өргөн дэлгэрч бид бүхний хайрлаж хадгалж ирсэн уламжлалт хоол юм. "Соба" хоолны баярын зорилго нь Монголын ард түмнийг "Соба" гурвалжин будаанд илүү сонирхолтой болгох, Монгол дахь гурвалжин будааны тариалалтыг нэмэгдүүлэх юм.  Түүнчлэн дотоодын хэрэглээг тэлэхэд хувь нэмэр болно хэмээн найдаж байна” хэмээн "Соба" хоолны холбооны тэргүүн Накатани Шиничи хэллээ.

Нийслэлийн ХХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн дарга А.Цэцэгээ “Монголд анх удаа Ядоны уламжлалт аргаар хийсэн Соба хоолны баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Соба хоолны гол бүтээгдэхүүн нь гурвалжин будаа байдаг. Манай улсад тарьсан гурвалжин будаагаар Японы уламжлалт аргаар хийдэг 40 гаруй төрлийн хоолыг хийж байна. Гурвалжин будаа нь хүний эрүүл мэндэд маш их эерэг нөлөө үзүүлдэг” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ