2017.09.25
Зам, Тээвэр
Богд хан төмөр зам төслийг хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг ашиглан зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд 15 минут зарцуулж, энэ хэрээр замын түгжрэл багасна гэсэн судалгаа гарсан байна.
”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 70 дугаар тогтоол, УИХ-ын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” 71 дүгээр тогтоолд Богд хан төмөр замын төслийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг нь эхлүүлэх тухай заасан юм.
ШИНЭ МЭДЭЭ
Сэлэнгэчүүдээ хүчээ нэгтгэе!
2020.06.22
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллалаа
2020.06.20
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд ярьж байна
2020.06.16