МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймагт бизнес эрхлэгчдийн холбоо байгуулагдлаа
2017.09.22
Орон нутгийн хөгжил

Архангай аймагт бизнес эрхлэгчдийн холбоо байгуулагдлаа

Ё.Баатарбилэг гишүүний дэмжлэгээр Архангай аймагт  Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоо  байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн зүгээс   жижиг, дунд үйлдвэр эрх­лэгч­дийг дэмжих чиглэлээр УИХ гишүүн Ё.Баатарбилэг, Архангай аймгийн ЗДТ газар  бизнесийн таатай таатай орчныг бий бол­гох талаар илүүтэй анхаарал хан­дуулан ажиллаж байна. Үүний үр дүнд Архангай аймгийн бизнес эрхлэгчидтэй 2017 оны 9-р арын 9-нд чуулга уулзалт зохион байгуулж чуулга уулзалтаараа дамжуулан ТББ байгуулга байгуулах санаачлага гаргасанаар тус байгууллага нь гишүүддээ үйлчилэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулхад бэлэн болоод байна.

 Тус байгууллага нь Архангай аймагт жижиг дунд үйлдвэрлэл, бизне эрхлэгчдийн  эрх ашгийг хамгаалах, тэдний бизнеийн үйл ажиллагааг хөгжүүлэх, зах зээлийг тэлэх үндсэн зорилготой анхны төрийн бус байгууллага юм.

ШИНЭ МЭДЭЭ