2017.09.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орлоо

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа.

Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, ХНХЯ-ны холбогдох албаны хүмүүс, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Энэхүү орон сууц нь улсын төсвийн  4 тэрбум 850 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар баригдсан юм. Ингэхдээ 2015 оны улсын төсвөөс 4 тэрбум төгрөг, 2016 оны 9-р сард улсын төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж суулгаснаар барилгын ажил бүрэн дуусах боломж бүрдэж 90 айл өнөөдөр шинэ орон сууцтай болж буй юм.

ШИНЭ МЭДЭЭ