2017.08.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дэлхийн цаатны холбооны чуулга уулзалт боллоо
Швед улсын Ёоккмокк тосгонд 2017 оны 8-р сарын 16-20-ны өдрүүдэд Дэлхийн цаа буга маллагчдын 6 дахь удаагийн чуулга уулзалт болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Монголын цаатны холбооны тэргүүн О.Батчулуун, Тайгын байгаль ТББ, цаатан иргэдийн төлөөлөл Г.Баасанхүү, С.Өлзийсайхан нар оролцсон байна.
Таван өдрийн турш үргэлжилсэн тус хуралд:
- АНУ,
- ОХУ,
- БУИНВУ,
- БНХАУ,
- Норвеги,
- Финланд,
- Дани,
- Швед,
- Монгол зэрэг улс орны 400 гаруй цаатан иргэдийн төлөөлөл оролцож, цаатан иргэдийн ахуй амьдрал, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаа буга маллагааны арга барил, тэргүүн туршлага нэвтрүүлэх чиглэлээр санал, зөвлөмж солилцсон байна.
Цаатан иргэдийг төлөөлж тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлж, Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч Михайл А.Погадаевтай Монголын цаа бугын сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, энэ бүс нутагт амьдарч буй иргэдийн амжиргааг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг чадавхижуулах, цаа маллагааны шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол оронд айлчлахыг урьжээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад одоогийн байдлаар 54 өрхийн 237 цаатан иргэн, 1,970 толгой цаа буга маллан амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд эрс цөөрөөд байсан цаа бугын тоо толгой нэмэгдэж, цаатан иргэдийн өвөрмөц ахуй, соёл дотоодын болон гадны жуулчдын сонирхлыг ихээр татаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт цэвэрлэх байгууламж баригдана
2018.12.26
Төр бол хууль
2018.11.19
УИХ-ыг тараах талаар гишүүдийн байр суурь
2018.10.31
Макаод 12 монгол иргэн ял эдэлж байна
2018.10.23