МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2017.06.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С.Чинзориг: Хэдэн төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан бэ?

Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.

С.ЧИНЗОРИГ:

Тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг цөөлөх алхмууд хийгдэж байгаа. Бүртгэнэ, гэрчилгээ олгоно гэсэн үг, өгүүлбэр маш олон байна. Энэ хуулинд хэдэн төрлийн тусгай зөвшөөрөл олгох тухай асуудал байгаа вэ? Энэ хуулинд тусгай зөвшөөрлийн тухай системийн тухай ярих юм уу эсвэл бүртгэлийн системийн тухай ярих уу гэдэг тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хоёр хуулин дээр маш олон төрлийн тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой, бүртгэнэ гэсэн асуудлаас үүсэн чирэгдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

Г.ТЭМҮҮЛЭН:

Энэ хуулийг дагалдаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулин дээр тодорхой өөрчлөлт орохоор болсон. Гэхдээ энэ хуулийн зөвхөн нэг заалтаар оруулсан. Шинээр малын үүлдэр омог бий болгох, бичил биетнийг өсгөх, үржүүлгийн бүтээгдэхүүн экспортлох гэх мэт хүрээнд холбогдуулан тусгай зөвшөөрлийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар зохицуулсан. Энэ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд байгааг илүү задалж, нарийвчилж оруулж ирсэн.

Энэ асуудал дээр тодорхой хяналтуудыг тавина. Энэ бол цэвэр мал аж ахуйн гаралтай бүтээгэхүүнтэй холбоотой болохоор хяналтууд байх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ