УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
2017.04.03
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Д.Сарангэрэл гишүүн баярлаад, хөл нь газар хүрэхгүй явна
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл баярлаж хөөрөөд жигтэйхэн байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Сэтгэл хөөрч баярлаж байна. Хатан Туул ээжийн нулимсыг урсган байж, Улаанбаатарчуудаа ундны усгүй болгон алдсан кареруудын үйл ажиллагааг хотын дарга бүрмөсөн зогсоолоо.
Одоо Туул голыг тойрон талыг там болтол ухаж сэндийлэн хүн,малыг гишгэх газаргүй болгосон нүхнүүдийг буцаан тэгшилж, нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлэх үлдлээ. Хотын даргадаа баярлалаа. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, ажлын албандаа баярлалаа.Та бидний ажлын үр дүн гарсаар байна” хэмээжээ.
Түүний фэйсбүүкийн найзууд ч үнэхээр ч нүдээ олсон ажил хийлээ хэмээн баярлаж, талархсан сэтгэгдлүүдийг оруулсаар байна. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд хатан туулын урсгал татарч зарим хэсэгтээ огт урсгалгүй болоод байсан. Тиймээс ч кареруудын үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Одоо харин хяналтыг нь сайжруулаарай гишүүн ээ.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30