УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.05.12
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Хэлэлцэж буй асуудлын хүрээнд судалж байж асууна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Худал мэдээлэл хийгээд байх юмаа. Танай нам, АН-тай засаг барьж байхад эрүүгийн хууль чинь батласан шүү дээ. Өөрөө кноп дарчихаад 2 жил зургаан сарын дараа гэнэт санасан юмуу? сэрсэн юмуу? Бид хууль санаачилсан хүмүүстэй нь уулзсан. Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргатай уулзсан.Эх орноосоо урвах гэдгийг 19-1 дээр бие даасан гэмт хэрэг болгоод 19-4 дээр гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж оруулаад  19-8 дээр экстримист үйл ажиллагаа явуулах гэх мэт гурван тустай гэмт хэрэг болгоод тус бүрт эрүүгийн хариуцлагын зохих хэр хэмжээний бодлогоо барьчихсан явж байгаа. Энэ гурван заалтыг та бүхэн батласан яг тэр хэвээрээ байгаа. МАХН, АН-тай эрх барьж байхад өргөн барьсан эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг нэгч хөндөөгүй. Хэлэлцэж буй асуудлынхаа хүрээнд ярина уу О.Баасанхүү гишүүнээ , хурал үймүүлээд байх юм.

ШИНЭ МЭДЭЭ