МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.05.04
Зам, Тээвэр

Ё.Баатарбилэг: Олон улсын нэгдсэн стандарттай болох боломж байгаа юу?

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг хийж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Нэгдсэн стандарттай болох асуудлыг яриад байна.Зарим улс орнуудад авто замын нэгдсэн стандартууд байдаг.Тэр нь тодорхой үнэлгээтэй бүсчлээд явчихдаг туршлагатай. Манайх энэ хуулийнхаа төсөл дээр нэгдсэн стандарттай болох асуудлаа хэрхэн тусгаж байгаа вэ? Манайд тийм боломж байхгүй юм уу? Сая ярилаа шүү дээ. Үнийн зөрүү асар их байдаг. Ядаж бүсчлээд стандартаа шинэчлэх асуудал ярьж байгаа.

Стандартгүй гэж байгаа юм биш. Бүсчилж стандартыг тогтоогоод өгчихвөл харьцангуй үнийн хэлбэлзэл чинь харьцангуй тогтвортой болох юм бишүү? Энхтөр дарга ч гэсэн мэдэж байгаа. Харьцангуй тогтвортой тэнцвэртэй явж ирсэн шүү дээ. Сүүлийн дөрвөн жил нилээн хэлбэлзэлтэй огцом огцом нэмэгддэг жишиг тогтсон шүү дээ. Энийг хуулиндаа хэрхэн тусгаж болох вэ?

Дараагийн асуудал нь өндөр хөгжилтэй оронд өөрсдийн хөрөнгөөр авто зам барьдаг түүнийгээ өөрсдөө ашигладаг, татвар хураамжтай өндөр хурдны зам аймаг хоорондын, орон нутгийн хоорондын замуудыг барих хууль эрхзүйн орчныг тусгаж байгаа юу боломж байгаа юу?

ШИНЭ МЭДЭЭ